Газын зурваст гал зогсоох хэлэлцээр амжилтгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Газын зурваст гал зогсоох хэлэлцээр амжилтгүй боллоо

Газын зурваст гал зогсоох хэлэлцээр амжилтгүй боллоо

Израиль болон “Хамас” бүлэглэл Газын зурваст гал зогсоохоор хэлэлцээ хийжээ. Гэвч “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, хэлэлцээний үр дүнд түр амсхийснээс хойш хагас цагийн дараа өмнөд суурин газруудад дахин дуу чимээ сонсогдож, пуужингийн довтолгооноос сэргийлэхийг сэрэмжлүүлж эхэлсэн байна. Палестины өндөр албан тушаалтаны хэлснээр, израильчуудыг Палестины бүлэглэлтэй хэлэлцээр хийхэд Египет улс зуучилжээ.

Израилийн Батлан хамгаалах хүчнээс мэдээлснээр, Газын зурвасаас 30 гаруй пуужин харвасан нь суурин газраас холгүй туссан байна. Даваа гаригийн үдээс хойш Израилийн цэргийн хүчин Газын зурвас дахь “Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн” буюу Хамас бүлэглэлийн хамаарал бүхий барилга байгууламжуудыг пуужингаар харвасан тухай мэдээлжээ. Гэрчүүд мэдээлэхдээ, дээрх мэдэгдэлээс өмнө Палестины нутаг дэвсгэр дээр дэлбэрэлт болсон аж.

Израилийн Батлан хамгаалах хүчний төлөөлөгчийн мэдээлснээр, энэхүү пуужингийн довтолгоо нь “Хамас” бүлэглэлийн улс төрийн удирдагчдын албан өрөө болон цэргийн тагнуулын төв байрыг устгах зорилготой байжээ.

Газын зурвасын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, пуужингийн довтолгооны үеэр долоон хүн бэртэж гэмтсэн байна. Тодруулбал, даваа гаригийн өглөө Газрын зурвасаас пуужин харвасны улмаас Израилийн төв хэсэгт, Мишмерет сууринд долоон хүн шархаджээ. Израилийн эрх баригчдын мэдэгдсэнээр, Газын зурвасаас пуужин харвасан нь Тел Авиваас хойд зүгт орших Мишмерет дэх орон сууцны байшинг онож, долоон хүн шархадсаны дотор гурван хүүхэд байсан аж. Энэхүү суурин нь Газын зурвасаас 80 км-ын зайд оршдог байна. Пуужингийн цохилтод нэг давхар байшин болон ойролцоох автомашинууд өртжээ. Газын зурваст Израиль улс энэ сарын 15-ны өдөр агаараас цохилт өгсөн билээ. Энэ явдал Израиль, Палестины хооронд том зөрчил үүсгэж болзошгүй гэж зарим хэвлэлд бичиж буй юм. Газын зурвасаас Тель Авив хот руу пуужин харвасны дараа баасан гаригийн өглөө Израилийн талаас бөмбөгдөгч онгоцоор агаараас цохилт өгсөн байна.

Пуужин харвасны улмаас учирсан хохирлын талаар мэдээ байхгүй байна гэж "Russia Today" мэдээлжээ. Израилийн тал агаараас довтлох үед Газын зурвасын өмнөд бүс-Хан Юнис хэмээх газарт дэлбэрэлт болсон байна. Довтолгоонд “Хамас” бүлэглэлийн эзэмшдэг дөрвөн байгууламж өртсөн гэж Катарын хэвлэлд бичжээ. Израилийн батлан хамгаалах хүчнээс алан хядагчдын байрлалд цохилт өгч эхэлсэн гэж мэдээлсэн байна. Энэ сарын 14-ний өдрийн пүрэв гаригийн шөнө Газын зурвасаас хоёр удаа Тель Авив руу пуужин харважээ. Эхний пуужин задгай газарт туссан бол нөгөөхийг нь Израиль улс пуужин эсэргүүцэх системээр устгасан мэдээлэл бий юм. Сүүлд энэ мэдээллийг Израилийн талаас няцаажээ.

Израилийн Засгийн газраас Катар, Египет зэрэг улсуудад хандан дипломатуудаа аль болох хурдан Газын зурвасаас гаргахыг сануулсан байна. Мөн Газын зурвасыг удирддаг Исламын Хамас бүлэг онц дэглэм тогтоосон гэж мэдээлжээ. Пуужингийн довтолгоонд “Хамас” бүлэглэл биш Исламын жихадууд буруутай гэж Израилийн хэвлэлд бичсэн байна. Пуужин харвасан талаар аль нэг бүлгээс мэдэгдэл хийгээгүй, зохион байгуулсанаа хүлээн зөвшөөрөөгүй аж. Газын зурвас дахь “Хамас” бүлэглэл “Бид үүнд буруугүй. Сөргөлдөх бодолгүй байна” гэж мэдэгдсэн байна.

Израилийн Боловсролын сайд бөгөөд Аюулгүй байдал хариуцсан сайд нарын хорооны гишүүн Нафтали Беннет ямар ч байсан энэ удаагийн хэрэгт “Хамас” бүлэг холбоотой хэмээн үзэж буйгаа ярьжээ. Тэрбээр "Хамас" бүлэглэлийг дарж, Газын зурвасыг цэрэг зэвсэггүй болгох цаг нь болсон” хэмээн нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: ВВС, Russia Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж