Justin Bieber-ын комик ном гарна

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

Justin Bieber-ын комик ном гарна

Алдартнуудын намтраар комик ном хийдэг “Bluewater Productions” Канадын залуу од Justin Bieber-ын намтараар комик ном гарган, хэвлүүлэхээр болжээ.

Уг номын зохиолыг бичсэн Tara Broeckel Ooten “Justin Bieber бол өсвөр насныхны хамгийн том шүтээн нь болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Тэр тун авьяаслаг дуучин. Түүнийг дэлхийн олон оронд таньдаг болсон. Анх дуучны гараагаа эхэлсэн нь ч сонирхолтой түүхтэй. Тиймээс энэхүү номын зохиолын бичих тун сонирхолтой байсан. Түүнийг амжилт одооныхоосоо улам илүү болж олон жил үргэлжилнэ гэдэгт би итгэлтэй байдаг” хэмээн ярьсан байна.

32 хуудастай энэхүү сонирхолтой комик ном ирэх аравдугаар сараас худалдаанд гарч эхлэхээр болжээ.

Н.Наран 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж