"Талийгаачид хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй" | News.MN

"Талийгаачид хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй"

"Талийгаачид хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй"

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид амиа алдсан гавьяат хуульч Л.Бямбаа агсны хэргийг өмгөөлж буй “Өмгөөллийн төв” консалтингийн өмгөөлөгч Д.Баттулгатай дээрх хэргийн үйл явцын талаар ярилцлаа.


-Талийгаач шүүгч Л.Бямбаа агсны хэргийн шалгалтын явц ямар шатанд яваа вэ?

-Энэ хэрэгт гурван өмгөөлөгч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар талийгаач Л.Бямбаагийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан талаар мэдээлж байгаа. Дүгнэлт гарсан уу?

-Одоогоор ямар нэг байдлаар өмгөөлөгч нарт талийгаачийн задлан шинжилгээний дүгнэлтийг танилцуулсан зүйл байхгүй байна. Хэрэв дүгнэлт гарсан бол бидэнд мэдэгдэх ёстой. Гэвч одоогийн байдлаар мэдэгдээгүй байна. Мөн хохирогчийн ар гэрт мэдэгдээгүй байгаа. Хэнээс, хаанаас шүүхийн шинжээчийн дүгнэлт гарч тэр дүгнэлт нь гаднын нөлөөгүй гэж тайлбарлаад байгааг мэдэхгүй. Ер нь хуульч хүн өөрийнхөө харсан нотлох баримтад үндэслэж тайлбарладаг. Тэгэхээр одоогоор талийгаачийн задлан шинжилгээний хариу гарсан гэж хэлэхэд эрт байна. Бид энэ хэрэгтэй холбоотой хүсэлтүүдээ хуулийн байгууллагад тавьсан.

-Хуулийн байгууллагаас талийгаачийг амиа хорлосон байж болзошгүй гэсэн мэдээллийг өгч байгаа. Үүнд өмгөөлөгч нар ямар байр суурьтай байна вэ. Талийгаачийн хяналтын камерын бичлэгтэй танилцсан уу?

-Миний хувьд камерын бичлэгтэй танилцаагүй. Эцсийн дүндээ амиа хорлосон уу, үгүй юу гэдгийг шүүх шийдэх ёстой. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс амиа хорлосон гэдэгтэй санал нийлэхгүй байна. Талийгаач амиа хорлох хэмжээний сэтгэлзүйтэй хүн байгаагүй. Үүнийг ар гэрийнхэн нь ч мөн хэлдэг. Бид өмгөөлөгчийн байр сууринаас харахад талийгаачийг амиа хорлосон гэж дүгнэхэд учир дутагдалтай.

-Талийгаачийн байрлах өрөөнөөс гурван ширхэг гэрээслэл олдсон гэдэг мэдээлэл бий. Дээрх гэрээслэлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн гэдэг мэдээлэл хэвлэлээр цацагдсан?

-Миний хувьд гэрээслэл гь үнэхээр баттай мэдээлэл үгүй юу гэдгийг мэдэхгүй. Хэргийн материалтай бүрэн танилцсаны дараа л хэлэх боломжтой.

-АТГ-аас тухайн үед талийгаачийг ямар үндэслэлээр шалгаж байсан юм бол. Мөн та бүхний зүгээс талийгаачийг хууль бусаар хорьсон гэх мэдээллийг өгч байгаа. Үүнд тайлбар өгөөч?

-Хохирогчийн ар гэр, өмгөөлөгч нарын зүгээс талийгаачийг хуулийн байгууллагууд хууль бусаар хорьсон гэдэг байр суурьтай байна. Үүнийгээ бид нар олон нийтэд илэрхийлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд /ЭХХШ/ зааснаар хууль сахиулагч нарыг ямар тохиолдолд сэжигтэнг баривчлах, ямар тохиолдолд цагдан хорих гэдгийг нэг бүрчлэн зааж өгсөн байдаг. Үүний дагуу явахаар талийгаачтай холбоотой хэрэгт хуулийн өөр зохицуулалт гарч ирдэг. Эндээс хуульч нар дүгнэлт хийхэд талийгаачийг хууль бусаар хорьсон байна гэсэн агуулга харагдаж байгаа.

-Хууль бусаар хорьсон гэдэг нь шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьсон асуудлыг та хэлж байна уу?

-Тийм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4.5-т шүүхийн зөвшөөрлөөр баривчлах хугацааг зааж өгсөн. Үүнд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааг 48 цагаас хэтрүүлэхгүй байх ёстойг заасан байдаг. Гэтэл талийгаачийн хувьд шүүхийн зөвшөөрлөөр баривчлах ажиллагаа явагдаагүй. 2019 оны хоёрдугаар сарын 21-нээс 22-ныг шилжих шөнө талийгаачийг шөнийн 00.40 цагт баривчлагдсан гэж ярьдаг. Эндээс хойш 24 цагийн хугацаатай гэж тоолох юм бол 23-ны өдрийн 00.40 цагт саатуулах хугацаа дуусах ёстой. Тэгтэл дээрх хугацаанд суллаагүй бөгөөд цагдаагийн байгууллагад талийгаачийг 24-ны өдрийн 00.15 цагт амиа алдсан талаар дуудлага мэдээлэл бүртгэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, Пүрэв гаригаас Баасан гаригт шилжих шөнө баривчлах ажиллагаа явагдсан байгаа юм.

-Ямар тохиолдолд сэжигтэн яллагдагчийг 24-48 цаг хүртэл хорьдог юм бэ?

-Баривчлах ажиллагаа хэрхэн явагддаг вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5.5 дах прокурор уг саналыг хүлээн авснаас хойш баривчлагдсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах эсэхийг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, 22-ны Баасан гаригт талийгаачийг яллагдагчаар татсан. Яллагдагчаар татахдаа эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 буюу хээл хахууль өгөх гэдэг зүйл ангиар татсан. Ингэж яллагдагчаар татахдаа сэжигтэнд буюу талийгаачид тухайн үедээ яллагдагчаар татах тогтоол танилцуулсан байх.

Яллагдагчаар татсан тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ нь арай өөр байдаг.

Нэгэнт яллагдагчаар татсан бол түрүүчийн хэлснээр сэжигтний статус нь дуусгавар болж Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдах ёстой. Сэжигтний статуст байхад яллагдагчаар татах юм бол тухайн яллагдагчийг баривчилна гэдэг ойлголт манай хуульд байхгүй. Ялангуяа талийгаачид Баасан гаригт цагдан хорих санал очсон юм шиг байгаа юм. Тэгэхээр шүүх ажлын цаг дуусчихсан ирэх Даваа гаригт хүсэлтийг авъя гэдэг цаг товлосон байгаа юм.

Хуульд зааснаар яллагдагчаар татсан бол баривчлах гэдэг ойлголт байхгүй учраас тэр дор нь суллах ёстой.  Өөрөөр хэлбэл, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдолд 24 цаг, шүүхийн зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай цагдан хорьдог.

-Өмгөөлөгчдийн зүгээс талийгаачийг баривчлах явцад өмгөөлөгч аваагүй нь хүний эрхийг ноцтой зөрчсөн гэсэн асуудлыг ярьж байна?

-Үндсэн хуульд зааснаар хүн ямар ч тохиолдолд өмгөөлөгч авах эрхтэй. Нэгдүгээрт талийгаач бол хуульч хүн. Талийгаач хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өмгөөлөгчтэй оролцъё гэдэг хүсэлтийг ар гэрийнхний зүгээс ч илэрхийлсэн. Энэ бол нийтэд ил мэдээлэл. Талийгаачаас мэдүүлэг авах хийгээд амиа алдах хүртэл нэг ч удаа өмгөөлөгч оролцоогүй. Нэг ёсондоо хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

-Та бүхний зүгээс АТГ-ын мөрдөгчдөд эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан?

-Өнөөдрийн байдлаар цагдан хорих ангид хүн нас барсантай холбоотой асуудлыг Мөрдөн байцаах албаны онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг шалгах хэлтсүүдэд шалгаж байгаа. АТГ-ын мөрдөгч хууль тогтоомж зөрчсөн байна уу гэдэг асуудалд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас бид холбогдох байгууллагад хүсэлтүүдээ тавина.

-АТГ-ын мөрдөгчдөд эрүү үүсгэн шалгах үндэслэлтэй юу?

-Хэрвээ хуулийн холбогдох зүйл заалт зөрчсөн бол хуулийн хариуцлага хүлээх ёстой.

-АТГ-аас талийгаачийг авлигын хэрэгт холбогдсон талаар тайлбарлаж байгаа?

-Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэдэг үндсэн зарчимтай. Гэтэл шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад талийгаачийн талаар мэдээлэл өгч байгаад өмгөөлөгчийн зүгээс эсрэг байр суурьтай байна.

-Талийгаачтай холбоотой асуудлаар ямар байгууллагад хүсэлт хүргүүлсэн бэ?

-Бидний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ зэрэг байгууллагуудад хүний эрхийг хууль бусаар зөрчиж, түүнээс шалтгаалж хүний амь нас хохирсон асуудал, мөн хуулийн байгууллага эрх мэдлийн хэмжээгээ хэтрүүлсэн асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүссэн.

-Ярилцсанд баярлалаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-26 208.54.80.130

Mie-iin mafiinhan alsan

Avatar

Зочин 2019-03-26 182.160.34.38

Ер нь бол энэ хүн Элбэгдоржтой хамаатай хүн шүү дээ Элбэгээ шүүгч болгосон бас Элбэгээ хийдгээ хийлгээд хэрэг нь дууссан учраас нухсан ийм л зүйл болсон

Avatar

ард түмэн 2019-03-26 59.153.113.56

энэ өөрөө авилгалч шүүгчийн хамаатан болж таарлаа эх орноо худалдаж өмхий мөнгө өвөртөлсөн луйварчинг өмгөөлөх эрх бхгүй

Avatar

Зочин 2019-03-26 202.179.24.42

"талийгаач"гэдэг үгийг голдуу ойр дотныхон,тухайн хүнд ойр дотно явсан хүмүүс хоорондоо аман хэллэг болгон ашигладаг.Харин албан мэдээ,сэтгүүлзүйд орлуулан хэрэглэдэг өөр хэллэгүүд ч байдаг.Дээрх мэдээний өгүүлбэр болгонд шахуу" талийгаач" хэмээх үг орсон нь сэтгүүлч болон редакторын мэргэжлийн ур чадвар муу байгааг харуулж бна." Шүүгч Л.Бямбаа агсан"гэж бичвэл арай илүү хүндлэлтэй санагдана.

Avatar

v 2019-03-26 202.126.89.239

Газар нутгаа зарсан хүнд бас хууль яахч ёсгүй юу

Avatar

Зочин 2019-03-26 78.187.120.177

Ийм ноцтой зүйл болж байхад тэр Нямдорж нь огцордоггүй бас нэг шалтаг хэлээд үлддэг яасан "шударга" нөхөр вэ, албан тушаалдаа л зууралдсан хүн байна шүү дээ

Avatar

Umguulugch 2019-03-26 103.229.123.86

Ene buzraas bolj olon hohirch bn odo bas boloogui yumuu uul bayn hiiwel hoid turulduu gaigui bh bh umguulugch uur tomoohon hereg ajillah heregtei ner hund uuruu ucuh bh

Avatar

Зочин 2019-03-26 64.119.17.176

AVILAGCHID AMIA HORLOD EHELJ HUHDIG N BARJ HORI

Avatar

Нямдорж 2019-03-26 202.21.109.155

ЭХХШ тухай хуулинд томилгооны өигөөлөгч гэж байдаг юм ба талийгаач маш мундаг хуульч байсантай "ногоон малгайтан" гууд болон прокурор, шүүхэд ажиллаж байгаа хуульч нар маргахгүй бүгд мэднэ. Харин үнэхээр амиа хорлож үү аль эсвэл амиа хорлох хүртэл нь дарамталж үү гэсэн асуудлтын хариуг харин мөрдөж дуусгаад нийтэд хэргийн үйл баримтыг бичлэгтэй нь цуг гаргах нь зүйтэй. Хэргийн талаарх нууц баримтыг Засгийн газар хүссэнээр гаргадаг практик тогтосон шүү шүү дээ.

Avatar

Yoj 2019-03-26 202.126.89.192

МИНИЙ ХУВЬД ӨНӨӨДӨР ХЭДЭН САРЫН ХЭДЭН БЭ ГЭДГИЙГ КАЛЕНДАРЬ ХАРААГҮЙ УЧРААС ХЭЛЖ МЭДЭХГҮЙ БАЙНА. АЛБАН ЁСООР КАЛЕНДАРЬ ХАРЖ БАЙЖ ХЭЛЖ ЧАДНА. etc.

Avatar

Нямдорж 2019-03-26 202.21.109.155

Хуульч хүн амиа хорлох хүртэл их том гарцаагүй, төгс нотлогдсон зүйл байж л байж ийм зүйл хийдэг. Түүнээс бүс нэг муу хэдэн баримт эсхүүл "ногоон малгайтан" ирж 461-т хэдэн цаг сатуулсаны төлөө бол ёстой гонжин жоо. Үүнийг энэ эли балай пост бичээд байгаа мэдлэг нэмгэнтэй хүн чанараа алдсан хүн- хогнууд ад тэмдэглэн кэли. Харин энэ өмгөөлөгчид зөвлөкөд статус гэдэггүй юм күүкээн харин эрх зүйн байдал кэдэг юм. Хуулиан унш судалж байж кэлжээ. Гавьяат хуульч учир өмгөөлөгч шаардлаггүй гэж үзсэн

Avatar

Zochin 2019-03-26 120.16.119.199

Za er n bol ih es zuitei hun bol ner toroo bodood amia horlodogldoo. Avilgald orootcoldson tohioldoldshdee.Shuuh togtooh bizdee.

Avatar

Zochin 2019-03-26 73.225.33.36

Ene hunii amiig barih shaardlaga gartsaagui baisan gedeg n todorhoi em bishuu\nEne taliigaach tomchuudiin hiisen hereg yavdliig bugdiig medej baisan n gartsaagui em daa\nUchir nachiriig n oloh n chuhal

Avatar

Зочин 2019-03-26 103.26.194.87

ӨМГӨӨЛӨГЧ НЬ БАЙЖ КАМЕРЫН БИЧЛЭГ ҮЗЭЭГҮЙ , ТЭДЭН ЦАГТ БАРЬСАН ГЭЖ ЯРИА БАЙДАГ ТИЙМ Ч БАРИМТТАЙ НЬ ТАНИЛЦААГҮЙ Ч ГЭХ ШИГ ЗҮГЭЭР Л МӨНГӨНИЙ ҮНЭР АВЦАН ПАЦААН Л БАЙНА .

Avatar

зочин 2019-03-26 202.21.127.170

цаашид хуулийн байгууллага хуулийнхаа дагуу ажиллаж хуулиа хэрэгжүүлж хүнийг баривчил хорь гэдгийг энэ тохиолдол харуулж том сургамж өгснийг бүгд ойлгох хэрэгтэй Алтанхуягын зөвлөх байсан Гансүх бас энэ талаар тодорхой хэлсэн баривчлаад дараа нь шийдвэрээ гаргадаг гэж энэ бол үнэн амьдралд бодит байдал яг ингэж явагддаг гэдгийг хэлсэн харуулсан мэдээлсэн ил тод боллоо бас иргэд олон нийт төрийн байгууллага хуулийн байгууллагын хууль зөрчиж байгааг олон нийтэд шүгэлээр бүр чанга дуугарч байя

Avatar

Зочин 2019-03-26 202.21.106.141

Тэх хүн биш,амиа хорлох сэтгэл зүйтэй хүн бишээ л гэхийн,яг тухайн нөхцөлд настай эмэгтэй хүн яаж ч хямарсан юм билээ,ямар дарамт шахалт эсвэл ичиж эмээх зүйл байсан ч юмуу мэдэхгүй шд зайлуул,шүүгч гэхээр л хатуу ширүүн нугаршгүй хатан зоригтон байх юм шиг бодох юм үгүй байлгүй дээ,ер нь тэтгэвэрийн настай хүнийг иймэрхүү ажил хийхийг нь хянаж хязгаарлаж баймаар юм.

Avatar

Ard 2019-03-26 174.215.52.240

Huugee avch uldeh gejl uuriiguu zolison hereg baina. Busad ni uhaarch surgamj avah heregtei. Alban tushaalaa ashiglaj avilga heel hahuul avsan hun urt hugatsaand baingiin shanalj amidrah ni todorhoi. Zugeer mungu gej haach baihgui

Avatar

иргэн 2019-03-26 202.126.89.33

эх орноосоо урвасан хүнийг энгийн хоригдлуудтай адилтгаж болохгүй. Орост эх орноосоо урвасан хүнийг зууханд шатаасан түүх бий шүү дээ.

Avatar

зочин 2019-03-26 202.9.43.92

Хуульч хүн тусмаа ёс зүйгүй, шударга бус зүйл хийснээ мэдрээд ийм байдал үүссэн юм болов уу даа, бурхан минь. Хойшид бусад нь бодууштай л юм.

Avatar

иргэн 2019-03-26 192.82.66.152

Ерөнхийлөгч УИХ Хүний эрхийн комисс хууль зөрчиж үйл ажиллагаа хийчихээд үхсэн хүнийг өмөөрөх эрх байхгүй.Яалтчгүй хэрэг нь илэрсэн учир амиа хорлосон.Хэрэг хийгээгүй бол хэнч амиа хорлохгүй.Гавъяат хуульч хүн ийм балиар хуйвалдаанд оролцсон нь шударга бус зүйл.Ямар 1-н холбоотой болоод л амь тавьсан АТГ хэзээч баримтнгүй хорихгүй.Хуулийнханыг хуульч нар өөрсдөө буруутгахаар та нарыг эрх мэдэлтэнгүүд хэнч биш болгох нь зөв юм байна дөө.

Avatar

jjjj 2019-03-26 66.181.160.60

uhsen hoinoo iimerhuu duulian tarisan hereg deer ajilsan bolj nerd garah gesen batsaan l bna chaavaas da ene batsaanii ajilsan hereg bolgon shuuh deer unadag naad zahiin omgoologchiin medleg baihgui nusan b** shuu dee alia salbaidai

Avatar

САРАН 2019-03-26 202.55.188.42

ХЭДИЙ ГЭМ ЗЭМ ХИЙСЭН ХҮМҮҮСИЙГ ТӨРИЙН ӨМНӨӨС ЯЛЛАХ ХУУЛЬ ШҮҮХИЙН АЖИЛ ХАТУУ ХЭЦҮҮ Ч ГЭЛЭЭ АЛИВААД ЧИН ШУДАРГА, ГОЛЧ, ХҮНЛЭГ БАЙХАД БАС БУРХАН ХАРДАГ, МУУ ҮЙЛ ХИЙВЭЛ ГЭСГЭЭДЭГ. ЭНЭ ХҮНИЙ АМЬДРАЛ, ЗАМ МӨР, ТӨГСГӨЛӨӨС БУСАД НЬ СУРГАМЖ АВАХ ХЭРЭГТЭЙ. ҮЙЛИЙН ИРДЭГИЙН БАЙНА, МУУ ҮЙЛ ИХ ХИЙВЭЛ ИНГЭЖ НОХОЙН ҮХЛЭЭР ҮХДЭГИЙН БАЙНА ГЭЖ.

Avatar

Зочин 2019-03-26 202.55.188.42

ХОХЬ НЬ ЭЭ МӨРӨӨРӨӨ ТЭТГЭВРЭЭ АВААД АЧ ГУЧАА ХАРААД МААНЬ МЭГЗЭМ УНШААД БУЯН НОМ ҮЙЛДЭЭД СУУЖ БАЙХГҮЙ ХАР ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛЖ ХУУЛЬ БУС ЮМ ХИЙЖ ЯВСАН ЮМ БЭЭ?? МУУ ҮЙЛИЙН ӨР ТӨЛӨӨС.

Avatar

СЭТГЭЛ ЧУХАЛ ШҮҮ ДЭЭ 2019-03-26 202.179.26.82

УГ НЬ , БОДОХ ЭРГЭЦҮҮЛЭХ ГЭМ НҮГЭЛЭЭ НАМИНЧЛАХ АЛДАА ОНООГОО ДЭНСЛЭХ ГЭХЧИЛЭН ХАМГИЙН ЧУХАЛ НӨХЦӨЛИЙГ НЬ БҮРДҮҮЛСЭН ДЭЭ… СЭТГЭЛ ДОТРОО

Avatar

иргэн 2019-03-26 202.131.227.82

Амиа хорлоно гэдэг бол ялангуяа боловсролтой сэхээтэн хүний хувьд байж боломгүй зүйл. Гэхдээ асуудал нэгэнт болоод өнгөрсөн. тэгэхээр талигаачийн талаар элдвийн зүйл бичдэгээ болих хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2019-03-26 124.158.95.187

Энэ хүн хуульч тулдаа араас нь асуудлыг төрөл бүрээр л босгож ирж байх шиг санагдах юм. Тэр Зоригийн хэргийн золиос болсон хүмүүсийн араас мөн ингэж ажилласан бол, ингэж явцгаасан бол. Энэ хууль ямар хүнд үйлчилдэг, ямар хүнд үйлчилдэггүй юм бэ.

Avatar

Зочин 2019-03-26 122.201.24.23

Том сүлжээний з ангидагч авгай хэр хэмжээгээ мэдэж амиа хорлож өөрийгөө боож үхэж байхад сүртэй дүрдээ итгэсэн ярилцлага өгсөн байнаа.

Avatar

Зочин 2019-03-26 103.10.22.76

Энэ хүн ӨӨРИЙГӨӨ мэдээд амиа хоролсон байх . Төрийн хайр хишиг хүртчихсэн байж авилга аваад явж байгаа хүн ямар байх нь ойлгомжтой. Энэ хүнийг би бас гадарлана. Шуналтай авгай . Хүүхэд ар гэрийнхэн нь одоо ингэж жүжиглэхээс өөр гарцгүй л дээ

Avatar

ард түмэн 2019-03-26 59.153.113.56

яг үнэн таньдаг хүний хувьд бас гадарлана маш ёс суртахуунгүй гаднаа худлаа дүр эсгэгч чавганц бсан ямар шуналгүйдээ л 70 хүрэх гэж бж ингэж явахав дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж