Цэвэрхэн цэцэрлэгт хүрээлэнд тухламаар байна, Хотын дарга аа | News.MN

Цэвэрхэн цэцэрлэгт хүрээлэнд тухламаар байна, Хотын дарга аа

Цэвэрхэн цэцэрлэгт хүрээлэнд тухламаар байна, Хотын дарга аа

Цэвэрхэн цэцэрлэгт хүрээлэнд тухламаар байна, Хотын дарга аа

Урин дулаан цаг ирж буй энэ өдрүүдэд хүүхдээ салхилуулж буй аав, ээжүүд, найзуудтайгаа яриа өрнүүлж буй оюутан залуус, ач, зээтэйгээ тоглож буй өвөө, эмээ, дурлалт хосууд хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнд сууж харагдана.

Гэвч тэдний сууж буй орчныг тойруулан нэг ажвал, татсан тамхины иш, ил задгай бие зассан байдал, ус, ундааны сав, чихрийн цаас зэрэг хог хаягдал шууд нүдэнд тусна. Өвлийн улиралд утаанаас айгаад гэрээсээ ч гарч чадахгүй байсан нялх үрс, жирэмсэн эхчүүд урин цагт агаар салхи амьсгалахыг хүснэ. Харамсалтай нь орон сууцан дундах тоглоомын талбай, хотын төвийн цэцэрлэгт хүрээлэн энд тэндгүй хогтой, хамар цоргим шээсний үнэртэй, тамхины цэг болоод байна. Тиймээс энэ удаагийн дугаарын сурвалжлагаараа нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа цэвэрлэгээний асуудлыг хөндлөө.

“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, ГЭРЭЛТ ГУДАМЖААС ӨӨР ОЧИХ ГАЗАРГҮЙ” ГЭВ

Тамхины иш сандал доогуур хөглөрч, энд тэндгүй “хүнд”, “хөнгөн” бие зассан дүр төрх Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт хүрээлэнд угтав. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн цөөн хэдэн сандалд хэсэг залуус бөөгнөрч, яриа өрнүүлж харагдана. Зарим нь татсан тамхины ишээ шууд л газар шидэж харагдана.

Цэцэрлэгт хүрээлэнд ярилцаж суусан Б.Буяндалай гэх залуу “Ер нь хотын төвд байрлах цэцэрлэгт хүрээлэнд суухад орчин нь их бохир байдаг нь үнэн. Бид өнөөдөр юм яриад сууж буй энэ цэцэрлэгт гэхэд тамхины иш, ил задгай бие зассан байдал их муухай харагдаж байна шүү дээ. Би ч гэсэн хааяа ил задгай шүлсээ хаядаг. Шүлсээ огт хаядаггүй гэж худлаа хэлэхгүй ээ. Гадуур явж байхад залууст зориулсан суух газар тун хомс байдаг. Чөлөөт цагаа өнгөрүүлэх, салхилах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, гэрэлт гудамж гэсэн хоёрхон газартай. Гэтэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очихоор бараг “Нарантуул-3” зах  болсон юм шиг л дүүрэн барааны худалдаа байдаг. Гэрэлт гудамжинд очихоор битүү архидалт явагдана. Гэр бүлээрээ салхилах, амрах ямар ч боломжгүй” тухай ярьсан юм.

Харин уг цэцэрлэгт хүрээлэн дундуур явж байсан Шинэ иргэншил дээд сургуулийн  нэгдүгээр курсийн оюутан Л.Номин-Эрдэнэ ярихдаа “Оюутан залуусын хувьд найз нөхдөөрөө суугаад яриа өрнүүлэх орчин үнэхээр ховор. Гадна талбайн цэцэрлэгт суухаар хог хаягдал нь асгарчихсан, ил задгай бие зассан, архи уудаг гэр оронгүй хүмүүс цуглардаг гээд суух боломж үнэндээ байдаггүй. Тиймээс хотод маань ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн олон байгаасай. Тэр хэрээрээ арчилгаа, цэвэрлэгээг тогтмол хийж байгаасай гэж хүсдэг” гэв.

 

“Ер нь цэцэрлэгт хүрээлэнд агаар салхи амьсгалаад суухад хүндрэлтэй байдаг. Энд тэндгүй хог ихтэй. Тэр дундаа тамхины иш тоогоо алдана. Сүүлийн үед эрэгтэй, эмэгтэйгүй л цэцэрлэгт хүрээлэн бараадаад л тамхи таттаж харагдах юм. Гэтэл дэргэд нь бага насны хүүхэд, ахмад настан амарч, тоглож байдаг. Зарим нь бүр цэцэрлэгт ил задгай нус, цэрээ хаях нь бий. Тиймээс ард иргэдээ соёлтой байгаач ээ гэж уриалмаар байна” гэдгийг Налайх дүүргийн иргэн П.Түмэн-Өлзий учирлав.

 

 

НИЙСЛЭЛД НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 98 ГА ТАЛБАЙ БИЙ

“Нийслэл хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид одоогоор 98 га талбай хамрагдаж байгаа. Өнгөрөгч нэгдүгээр сард “Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн дунд хугацааны мастер төлөвлөгөө”-г иргэдийн хурлаар батлуулсан. Уг төлөвлөгөөгөөр өмнө нь мөрдөгдөж байсан ногоон байгууламжийн ангилал дахин өөрчлөгдөж байгаа юм. Үүнд дүүргийн чанартай бичил цэцэрлэгт хүрээлэнд гурван га талбайгаас доош талбай хамаарах бол түүнээс дээш хэмжээтэй нь нийслэлийн хэмжээний цэцэрлэгт хүрээлэн болно гэх мэт олон асуудлыг нарийвчлан тусгасан. Уг мастер төлөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд шаардлагатай, ногоон байгууламж бий болгох боломжтой 724 төсөл талбаруудыг гаргаж өгсөн байгаа. Энэ тоонд хуучин цэцэрлэгт хүрээлэнгүүд ч багтсан. Одоо энэ байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн тоо хэмжээг олон улсын жишгээр нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэдгийг Нийслэлийн Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Сүхбат хэлсэн юм.

Улаанбаатар хотын хэмжээнд бичил цэцэрлэгт хүрээлэнг 2016, 2017 оноос жил жилээр тоог нь нэмэх чиглэлээр ажиллаж байгааг албаныхан хэллээ. Жишээлбэл, нийслэлд 2017 онд зургаа, 2018 онд 12 байршилд, 2019 онд 34 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллах гэнэ. Ингэхдээ орон сууцны хороолол дунд цэцэрлэгт хүрээлэн нэмж байгуулах гэдгийг мэргэжилтэн онцлов.

НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИД 7.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэхэд нийслэлийн Хот тохижилтын газрын харьяа учраас тусдаа ажилтантай. Харин хотын төвийн “нийтийн” гэх тодотголтой цэцэрлэгт хүрээлэнг нийслэлийн Хот тохижилтын газраас гадна тусдаа аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ хийж арчилгаа цэвэрлэгээ хийлгэдэг гэнэ. Энэ жил гэхэд 7.5 тэрбум төгрөгийг нийслэлийн ногоон байгууламжийн урсгал зардалд төсөвлөжээ. Энэ нь нийт шаардлагатай төсвийн гуравны нэг гэдгийг ч албаныхан хэлж байв.

Энэ талаар Нийслэлийн Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Сүхбат тайлбарлахдаа “Нийслэл хотод одоо байгаа нийтийн эзэмшлийн 98 га талбайг нэг цэцэрлэгч ойролцоогоор 0.2 га талбай арчлах шаардлагатй. гэж үзвэл 400-500 цэцэрлэгч хэрэгтэй. Гэтэл одоо нийслэлийн Хот тохижилтын газар 100 хүрэхгүй цэцэрлэгч ажиллаж байна. Бидний зүгээс мэргэшсэн боловсон хүчнээ бэлтгэх шаардлагын дагуу өнгөрсөн хугацаанд 200 цэцэрлэгч бэлтгэсэн. Цаашдаа энэ тоог нэмэхээр ажиллаж байна. Цэцэрлэгч хүн зөвхөн хог цэвэрлэх бус ногоон ургамлыг арчлах, ургуулах, тарих зэрэг мэргэшсэн мэргэжилтэн байх шаардлагатай” гэлээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ooo 2019-03-26 71.229.165.236

Ene setguulch uuruu ter hognii zurgiig avch bhaar tuuj avaad hogiin savand hayah heregtei. Endees l buh yum ehelne. Hogtoi zurgiig tseverlesen zuragtai ni hamt taviad bugdeeree hog hayahaa boliyo gej urialsan bol unemshiltei boloh blaa.

Avatar

Хүүхдийн паркийг хот буцаан аваачээ. 2019-03-26 202.21.111.114

Хүүхдийн паркийг хот буцаан аваачээ.

Avatar

Зочин 2019-03-26 202.179.26.83

Цэцэрлэгт хурээлэнг гэрэлт гудамж болгохыг шаардаж байна архичид чинь бас гэрэлтэй газар архиа уучмаар байна шуу а**а шуу

Avatar

Зочин 2019-03-26 119.40.99.30

Сайхансамбуу уйлан дуугарч байгаад охиндоо цэцэрлэгт хүрээлэнг авч өгсөн биз дээ,

Avatar

Зочин 2019-03-26 202.70.34.70

Шинэ хотын даргад уламжлах санал байна. Хүүхдийн паркын газрын талыг нэгэн хувийн компани эзэмшдэг бололтой юм. Гэтэл өнөөг хүртэл тохижилт хийсэнгүй, хог шороо, хогийн ургамалд дарагдсан, золбин нохой, гудамжны архичид үүрлэсэн аюултай газар болсон байгаатай Хотын дарга газар дээр нь танилцаасай гэж хүсэж байна. Нийслэл газрыг буцаан авч ногоон байгууламж, цөөрөм, хүүхдийн тоглоомын талбай, гүйлтийн зам бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулвал иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа болно.

Avatar

ХОТЫН ИРГЭН 2019-03-26 64.119.26.226

ХОГИЙН САВ ШИГ ХОТОД АМЬДАРЧ БАЙНА,ЯДАЖ ЗАМААЧ ЗАСЧИХГҮЙ ЭВДЭРЧ ХЭМХЭРСЭН ЭД ЮМСААЧ ЗАСАЖ СЭРГЭЭГЭЭД БАЙЖ БОЛМООР ЮМ ХОТЫН ДАРГА УДИРДЛАГУУД АЖЛАА МЭДДЭГГҮЙ ЮМ БОЛ ОРОС ХЯТАД ДАРГА НАРААС АСУУЖ ТУСЛУУЛ ЮУЧ ХИИХГҮЙ БАЙНА

Avatar

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг засаж тордооч 2019-03-26 66.181.168.8

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ эртхэн тордоочээ мод ургамлаа услаад тордохгүй арай дэндүү юмаа Нарантуулын боссын охин тэрийг арчилж яаж чаддагийг болиулаад хувийн хэвшилээр ажлыг нь хийлгэхгүй бол алхаж дасгал хийхийн аргагүй байналээ

Avatar

зочин 2019-03-26 77.111.247.64

энэ сэтгүүлч одоо хийх ажилгүй юм байхдаа

Avatar

zochin 2019-03-26 64.119.20.62

TOLGOY NI OLGOY BOLCHIKHSON l******d INGEED SUYTGEED BAYKHAD KHOTYN DARGA YAKH YUM BE ? YAMAR DAGAAD YAWAKH UU? < TER OLGOY TOLGOYTNUUDAD OLIGTOYKHON SHIITGEL ONOGDUULAAD ORON NUTAGT NI ZAYLUULAAD YAWUULAKH KHEREGTEY, BI 60 GARAN NASTAY , NAMAYG KHUUKHED BAYKHAD BAS L IIM TENEGUUD BAYSAN , YASAN UKHAAN SUUDAGGUY ARD OLON BE?

Avatar

тэнэг үхэр монголчууд 2019-03-26 46.165.245.154

хүмүүс ийм тэнэг ухамсартай байхад 1000 сайхан цэвэрлэгээ байгаад бүтэхгүй ээ. цэвэрлэгч эмэгтэй хүртэл хүний тархиндах хогыг цэвэрлэх хэцүү байдаг гэж хэлээд байгаа биз дээ. дарга цэвэрлэ гэсэн хүмүүс наадахыг чинь өглөө бүр хүн цэвэрлээд явж байгаа. наад нус цэрээ хараачээ хэн хаяаад байгаа юм. наад чулууг чинь хүн хөлдөлгөхгүй бол салхи хийсгэхгүй. нэг их юм шаардаж нэхсэн хүмүүс эдлэх чаддаг юм шиг.

Avatar

Zochin 2019-03-26 103.229.121.169

Undesnii tsetserlegt hureelen ch mon adil heden evdersen dasgaliin apparatuud, huvhai hooson modgui zuleggui hooson talbaigaas oor yum alga. Bituu modjuulah heregtei baina oor yum hiij chaddaggui yumaa gehed.

Avatar

м 2019-03-26 124.158.107.35

хүүхдийн паркийг хот буцаан авч шинэчлэн тохижуулмаар байна

Avatar

ЯЯ 2019-03-26 43.228.129.4

Цэцэрлэгт хүрээлэн Нарантуул болоод удаж байгаа ш дээ

Avatar

Зочин 2019-03-26 202.55.191.194

яг үнэн гар дээрээс наймаа хийж байгааг нь цэгцэлмээр юм шигээ

Avatar

Саруул 2019-03-26 202.55.191.194

яг үнэн гар дээрээс наймаа хийж байгааг нь цэгцэлмээр юм шигээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж