&#34Хүүхэд, хөгжил, гэр бүл&#34 спортын сургалт болно

Хуучирсан мэдээ: 2015.04.27-нд нийтлэгдсэн

&#34Хүүхэд, хөгжил, гэр бүл&#34 спортын сургалт болно

Бага насны хүүхдүүдийн бие бялдрын боловсрол олгох үйл явц, арга зүйг боловсронгуй болгон сайжруулах, дасгал хөдөлгөөнөөр бие бялдрыг чийрэгжүүлэх, гэр бүлийн хүрээнд бага насны хүүхдийн бие бялдрыг хянан хөгжүүлэх зорилгоор “ХҮҮХЭД – ХӨГЖИЛ – ГЭР БҮЛ” сэдэвт онол, дадлагын сургалт зохион байгуулах гэж байна.

Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн хэлтсээс явуулах сургалт дөрөвдүгээр сарын 28-нд буюу маргааш  ЭМСЯ-ны хурлын “Б” танхимд, дадлагын хичээл БТСХТ-ийн спортын “А” зааланд болно.


Сургалтанд хөдөө орон нутаг, нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын биеийн тамирын багш, эмч, арга зүйч нар оролцох юм байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж