Шууданчид тэмцэлд шилжинэ гэв

Хуучирсан мэдээ: 2015.04.27-нд нийтлэгдсэн

Шууданчид тэмцэлд шилжинэ гэв

Төрийн өмчийн хорооноос "Монгол шуудан" компанийн захирал Ц.Батсайханыг хууль бусаар ажлаас халсан гэх асуудлаар тус компанийн нийт ажилчдын эрх ашгийг хамгаалах Түр хорооноос мэдээлэл хийлээ. Түр хорооны гишүүд "Хууль бус шийдвэрийг 18 хоног эсэргүүцэж байна, төр засгийн удирдлагууд ч хариу өгөхгүй байна. Мөн Төрийн өмчийн хорооноос Ц.Батсайханыг  яаралтай ажлаа өгөхийг шаардан, хэрэв тамга тэмдгээ өгөхгүй бол дараагийн арга хэмжээнд орох болно гэж сүрдүүлсэн гэсэн. Хэрэв дараагийн арга хэмжээгээ авна гэвэл бид тэмцэлд шилжихэд бэлэн" гэсэн юм.

Мөн тэд шууданчдийн энэхүү тэмцэл нь Төрийн өмчийн хорооноос компаниудын захирлыг улс төрийн зорилгоор хүссэн үедээ сольдог, тоглоомтой шийдвэрийг цаашид дахин давтан гаргуулахгүй байхын төлөө тэмцэж буй нэг шинэ алхам  гэж ойлгож болно гэсэн юм. Өнгөрсөн 18 хоногийн хугацаанд шууданчид хэдий тэмцлээ үргэлжүүлж байсан ч гэсэн ажлаа хэвийн үргэжлүүлж гадаад улсаас 1210, орон нутгаас 3279 богц шууданг хүлээн авч, 45100 илгээмжээс 32300-г иргэн байгууллагад хүргэсэн байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж