Эрүүл саруул байж, олон өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд зарим хоол хүнсийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Зарим хүнсийг өглөө өлөн элгэн дээрээ хэрэглэхэд ходоодны салст бүрхэвчийг цочроодог бол зарим нь хүчиллэг орчны тэнцвэрийг алдагдуулж, улмаар чихрийн шижин, үрэвсэл гэх мэт өвчин үүсгэх эрсдэлтэй. Уншигч танаа өглөөний цайндаа ямар хүнс хэрэглэхэд тохиромжгүй талаарх зөвлөгөөг хүргэж байна.
- Цитрусын төрлийн жимс
Өглөө өлөн элгэн дээрээ апельсин, мандарин, нимбэг хэрэглэх нь зохимжгүй. Эдгээр нь харшил өгч, үрэвсэл үүсэх сөрөг нөлөөтэй. Хэрвээ энэ төрлийн ундаа хэрэглэхийг хүсч байвал эхлээд овьёосны каш уухыг зөвлөж байна. Цитрусын төрлийн жимс нь С аминдэмийн маш сайн эх үүсвэр болохын зэрэгцээ усанд уусдаг болон уусдаггүй эслэг, кали, кальци, фосфор, магни, зэс, В1, В2, В3, В6 аминдэм, фолийн хүчил, пантотены хүчил болон олон төрлийн биологийн идэвхит бодисууд агуулдаг, харин өөх тос, холестерин, натри агуулдаггүй.
- Гадил
Гадил жимс магни ихээр агуулдаг тул өлөн элгэн дээрээ хэрэглэснээр зүрх судасны системийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Өөрөөр хэлбэл, кальци, магнийн тэнцвэр алдагдах эрсдэлтэй. Дашрамд дурдахад, ходоодны шархлаатай, улайлт үүссэн хүмүүст эмч нар гадил жимс идэхийг зөвлөдөг. Учир нь ходоодны ханыг хамгаалах салстын ялгарлыг дэмжих бодис гадил жимсэнд агуулагддаг байна.
- Түүхий ногоо
Түүхий ногоо нь хүчил ихээр агуулдаг тул ходоодны салст бүрхэвчийг цочроох магадлалтай. Тиймээс улаан лооль, өргөст хэмх, байцааг өглөөгүүр хоосон ходоодон дээрээ хэрэглэх нь ходоод гэдэсний замын хямралтай хүмүүст тохиромжгүй. Улаан лооль нь пектины өндөр агууламжтай, мөн таннины хүчил нь ходоодны чулуу үүсэхэд нөлөөлдөг. Лийр, сахарын хэрэглээг ч мөн үүнд хамааруулж үзэх хэрэгтэй.
- Тараг
Тараг хүний хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлдэг. Гэхдээ өглөөний цайнаас 2-3 цагийн дараа идэхэд тохиромжтойг мэргэжилтнүүд зөвлөжээ. Тарганд байдаг сүү хүчлийн микрофлор нь ялзруулагч бактерийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй тэдгээрийн ялгаруулсан хорт бодисыг задалж саармагжуулдаг байна. Тарагны хөрөнгийн гол бүтээгдэхүүн болох сүүн хүчлийн бактери нь зөвхөн ялзруулагч бактери төдийгүй бас гэдэсний хижиг, цусан суулга мэтийн аюулт халдварт өвчнийг үүсгэгч гэдэс иж балнадын бүлэг бактерийн өсөлт үржилтийг зогсоодог болох нь нотлогджээ.
- Амтат төмс
Төмс цардуул ихтэй. Дэлхий даяар маш өргөн тархсан, витамин, эрдэс бодис, амин чухал органик нэгдлүүдийг агуулсан шим тэжээл, энергийн эх үүсвэр юм. Төмс нь 70-80% ус, 17% орчим цардуул, А, B, P бүлгийн амин дэмүүд болон кальци, фосфор, төмөр, цайр гэх мэт эрдэс бодисууд агуулдаг. Ялангуяа витамин С, калийг их хэмжээгээр агуулдаг. Эслэг их агуулдаг тул ходоодны шүүс ялгаралт, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж, өтгөн хаталтаас шалтгаалан бий болдог бүдүүн гэдэсний хавдраас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Гэвч энэхүү бүтээгдэхүүнийг өлөн дээрээ хэрэглэснээр гэдэс дотор хүнд оргиж, бөөлжих эрсдэлтэй.
- Хүйтэн ундаа
Хүмүүс өглөөд аяга хүйтэн ус уух нь ашигтай гэж ярьдаг. Энэ нь хоол боловсруулах процессыг зөв эхлүүлэхэд тустай. Гэхдээ хөргөгчний мөстэй ус биш. Хүйтэн ундааг өглөө хэрэглэвэл ходоод гэдэсний салст бүрхэвчийг цочроохоос гадна хоол боловсрлуулах замын эмгэг үүсэхэд нөлөөлнө. Цаашлаад цусны эргэлт, хоол боловсруулах үйл явцыг алдагдуулдаг байна. Зарим эх сурвалжид хүйтэн ундаа өлөн элгэн дээрээ уух нь эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгийг өөрчилдөг гэж бичжээ.
Эх сурвалж: Rambler
Холбоотой мэдээ