Эрүүл, зөв амьдралын хэвшлийг баримталснаар нас баралтын 40 хувийг урьдчилан сэргийлэх боломж байна хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова мэдэгдлээ.
ОХУ-ын Саратов хотод “Эрүүл мэнд”, “Хүн амын хөгжил” нэртэй үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зөвлөлдөх уулзалт гуравдугаар сарын 22-ны өдөр болсон бөгөөд энэхүү уулзалтын үеэр сайд мэдэгдсэн байна.
Сайдын хэлснээр нас баралтын 17 хувь нь амьдралын буруу дадал, хэвшлээс болж байгаа бол 24 хувь нь эмчилгээ авахаас оройтсон үед эмчид хандаж байгаагаас болж байгаа ажээ.
Эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүдийн эрт нас баралт өндөр байгаа нь санаа зовоож байгааг сайд хэллээ. Эрүүл мэндийн яамны тавьж байгаа зорилгоор 2024 он гэхэд эрчүүдийн нас баралтыг 100 мянган хүн амд 530 болгон буулгах ажээ. Гэхдээ энэ үзүүлэлт нь Европын холбооны үзүүлэлттэй харьцуулахад хоёр дахин өндөр гэсэн үг юм. Европын орнуудад 100 мянган хүн амд эрчүүдийн нас баралт 230 гэсэн статистик байдаг. Харин өнөөдрийн байдлаар Орост 100 мянган хүн амд ногдох эрчүүдийн нас баралт 735 байгаа юм.
Хөдөлмөр эрхлэх насны эрчүүдийн нас баралтын шалтгааны 70 хувь нь архи, согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой байгааг Эрүүл мэндийн сайд хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ