Оросууд дэлхийг тойрон Антарктид руу аялна

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Оросууд дэлхийг тойрон Антарктид руу аялна

Оросууд дэлхийг тойрон Антарктид руу аялна

Антарктид тивийг нээсний 200 жилийн ойд зориулсан дэлхийг тойрох далбаат хөлгийн аялал хийх шийдвэрт ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев гарын үсэг зурсан тухай Ерөнхий сайдын албан сайтад мэдээлжээ. Антарктид тивийг  Фаддей Беллинсгаузен, Михаил Лазарев нарын хамтарсан экспедиц нээсний 200 жилийн ой ирэх 2020 онд тохиох юм.

Дэлхийг тойрох аяллыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Аялалд "Паллада", "Седов",  "Крузенштерн" зэрэг хөлгөөр гарах бөгөөд энэ 2019 онд боомтоос хөдөлж ирэх 2020 онд гэхэд Антарктид тивд хүрнэ гэж тооцож байгаа ажээ. Хөлөг бүр өөр өөр боомтоос аянд гарах юм. Тухайлбао, "Паллада" хөлөг Владивостокоос, "Седов" Кронштадтаас, "Крузенштерн" Калининградын боомтоос аяндаа гарах юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж