Ажил дээрээ гар утсаа цэнэглэхийг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2019.03.26-нд нийтлэгдсэн

Ажил дээрээ гар утсаа цэнэглэхийг зөвшөөрөв

Ажил дээрээ гар утсаа цэнэглэхийг зөвшөөрөв

ОХУ-ын Татарстаны Балтасинск дүүрэг ажилтнуудад ажил дээрээ гар утсаа цэнэглэхийг хориглосон байснаа цуцаллаа хэмээн дүүргийн удирдлагын хэвлэлийн алба мэдээлснийг тус улсын KazanFirst сайтад мэдээлжээ. Балтасинск дүүргийн удирдлага эрчим хүчний зарцуулалтад хяналт тавьж, үргүй зардлыг бууруулах, галын аюулгүй байдлыг хангах зорилгоор шийдвэр гаргасны дагуу ажлын байрны цахилгаан сүлжээг гар утсаа цэнэглэх, ус буцалгагч залгахыг хориглосон шийдвэр гаргасан юм. Ус буцалгагчийг цай уух зориулалтын өрөөнд л ашиглахыг зөвшөөрчээ.

Энэ шийдвэр дүүргийн олон байгууллагад хэрэгжиж байгаа ажээ. Харин дүүргийн удирдлага шийдвэрээ эргэн харж, гар утсаа цэнэглэхийг зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж