Хүнсний 20-ийн нүхэн гарцыг засварлаж байна | News.MN

Хүнсний 20-ийн нүхэн гарцыг засварлаж байна

Хүнсний 20-ийн нүхэн гарцыг засварлаж байна

Хүнсний 20-ийн нүхэн гарцыг засварлаж байна

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Хүнсний 20”-ийн нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр хувийн хэвшлийн түншлэлээр 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд “Элит констракшн” ХХК хийж гүйцэтгэнэ.

Засварын ажлын хүрээнд шатны орц гарцанд шинээр бүхээг хийж, туннелийн дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн сэргээж насос суурилуулах, дээврийн ус нэвчилтийг зогсоох, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэх, камержуулалт, шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулан ашиглалт, цэвэрлэгээг үйлчилгээг мэргэжлийн байгууллагад шилжүүлэн камерийн хяналтыг 24 цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын зохицуулах төвөөс хяналт хийх боломж бүрдэнэ гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

9 2019-03-25 103.87.255.42

УИД-ийн урд талд 4 тийшээ гардаг нүхэн гарц хиймээр байгаа. Бас 3,4-р хороололд явган хүн зам гарахад маш хэцүү байдаг.

Avatar

666 2019-03-25 103.87.255.42

Нүхэн гарцыг Нүхэн гарцаар нь л хий л дээ. Элдэв жорлон, дэлгүүр тэнд байх ямар хэрэгтэй юм бэ? Нүхэн гарцаар хүртэл бизнес хийхээ болиод иргэдийн тав тух, аюулгүй байдлыг эхлээд анхаар л даа. Гэрэлтүүлэг сайтай, хүн хальтирч унахааргүй, хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хүүхдийн тэрэгтэй хүн гарах боломжтой байхад л болно. Одоо байгаа багшийн дээдийн нүхэн гарцаа хар, баахан дэлгүүр жорлон нийлсэн, гялгар шаттай өмхий газар байна.

Avatar

Зочин 2019-03-25 202.70.40.154

БАГШИЙН ДЭЭДИЙН НҮХЭН ГАРЦЫГ ЗАСААЧ ЭЭ. ШУУД ЖОРЛОН ҮНЭРТДЭГ, МАШ БОХИРВ

Avatar

Уншигч 2019-03-25 202.70.34.70

САНСАРЫН НҮХЭН ГАРЦ ГЭЖ НЭГ ЖОРЛОН БОЛСОН ГАЗАР БАЙНА. ДЭЛХИЙН ЖИШИГТ ДӨХҮҮЛЭЭЧ.

Avatar

ЗОЧИН 2019-03-25 202.126.89.59

Тийм шүү ! Нүхэн гарцанд 2 талын ханан талдаа бариул хэрэгтэй Голдоо хийвэл хүүхдүүд гулгаж тоглоод бэртэж магадгүй

Avatar

Зочин 2019-03-25 202.55.191.194

шатаар буухад бариул хэрэгтэй юм билээ

Avatar

Зочин 2019-03-25 182.160.37.22

чингэлтэй дүүрг лд ээ

Avatar

Ёстой зөв 2019-03-25 43.242.242.57

Хэцүүхэн газар, нүхэн гарц руу ороход их бохир ямарч гэрэлтүүлэг байхгүй . Хэрэгтэй ажил хийж эхэлжээ баяр хүргэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж