Монголын тулаанчид шилдгүүдээ тодруулна | News.MN

Монголын тулаанчид шилдгүүдээ тодруулна

Монголын тулаанчид шилдгүүдээ тодруулна

Монголын тулаанчид шилдгүүдээ тодруулна

Таеквондогийн улсын аварга шалгаруулах 26 дахь удаагийн тэмцээн өнөөдөр /2019.03.25/ Спортын төв ордонд эхэллээ.

Тус тэмцээнд 14 клубын 500 гаруй тамирчид зургаан насны ангиллаар хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Тэмцээн 3 хоногийн турш үргэлжлэх бөгөөд жиндээ аваргалж, удаалсан хоёр тамирчин ирэх  наймдугаар сард болох дэлхийн аваргын тэмцээнд явах эрхээ авах боломжтой болж байгаа нь өмнөх жилүүдийн тэмцээнүүдээс онцлог болж байгаа юм.

Наймдугаар сард болох Таеквондогийн дэлхийн аваргын тэмцээн анх удаагаа өсвөр нас, насанд хүрэгчид, мастер гэсэн гурван ангилал нэг дор зохион байгуулагдах юм байна.

Б.ЕСҮХЭЙ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж