“Us” аймшгийн кино ашиг орлогоороо тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

“Us” аймшгийн кино ашиг орлогоороо тэргүүлж байна

“Us” аймшгийн кино ашиг орлогоороо тэргүүлж байна

Найруулагч Жордан Пийл болон “Universal” студийн хамтарсан уран бүтээл "Us" аймшгийн кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 70,3 сая ам.долларын орлого олж, Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлсэн байна. Нийт 20 сая ам.долларын зардлаар бүтсэн уг кино нь найруулагч Жордан Пийлийн хоёр дахь уран бүтээл бөгөөд гол дүрд нь Люпита Нионго, Уинстон Дьюк, Элизабет Мосс, Тим Хайдекер нар тогложээ. Энэхүү кино нь шинээр гарсан кинонд үнэлгээ өгдөг “Rotten Tomatoes” сайтаас маш өндөр үнэлгээ буюу 94 оноо авсан байна. Хойд Америкийн шилдэг киноны жагсаалтын удаах байруудад “Captain Marvel”, “Wonder Park” зэрэг кинонууд  жагсчээ.

Жордан Пийлийн анхны уран бүтээл болох мөн аймшгийн төрлийн “Get Out” кино нь хоёр жилийн өмнө дэлгэцнээ гарсан эхний долоо хоногтоо 33 сая ам.доллар, дэлхий даяар нийт 255 сая ам.долларын ашиг олж байжээ. Энэ нь кино бүтсэн зардлыг 56 дахин үржүүлсэн дүн юм. Мөн тус кино нь Оскарын дөрвөн төрөлд нэр дэвшиж, шилдэг кино зохиолыг шагналыг хүртэж байв.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж