Санхүүгийн мэдээллийн албаны дэргэдэх Хамтын ажиллагааны зөвлөл өнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх Ази, Номхон Далайн бүсийн байгууллага /APG/-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд 2 дахь удаа хийсэн Харилцан үнэлгээний тайлангийн ул мөрөөр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Мөн үүнд тулгуурлаж, цаашид хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын талаар хэлэлцэн байр сууриа илэрхийлцгээв.
Тус зөвлөл нь Монголбанк, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Санхүүгийн зохицуулах хороо, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Аввигатай тэмцэх газар, Терроризмтэй тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл зэрэг байгууллагын гишүүнчлэлтэй юм.
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Холбоотой мэдээ