“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УЕП-ын газарт шаардлага хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УЕП-ын газарт шаардлага хүргүүлэв

“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс өнөөдөр /2019.03.25/ Улсын Ерөнхий Прокурорын газарт шаардлага хүргүүллээ.

Тэд Монгол Улсад тулгамдаж буй хамгийн том асуудал нь авлига, албан тушаалын гэмт хэргүүд. Хэргийг илрүүлэхэд хуулийн байгууллагын манлайлал чухал

Авлигатай тэмцэх газар сар бүрийн 25-нд өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд тайлагнадаг. Цагдаагийн ерөнхий газар мөн цаг тухайд нь мэдээлэл хийдэг. Харин прокурорын байгууллага нь хэвлэл мэдээлэл, олон нийтэд хаалттай хэвээр байна. Иймд Прокурорын тухай хуулийн 3.1.5, 8.1, 8.2-г үндэслэн сар тутмын нэг өдөр олон нийтэд мэдээлэл хийдэг тогтмол цагтай болох, мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3.1.5, 6.1.1, 14.1-т заасан үүргээ хэрэгжүүлж иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл авах эрхийг хангаж өөрсдийн байгууллагын албан ёсны www.prokuror.mn сайтад үйл ажиллагааны тайлангаа оруулахыг шаардаж байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж