“Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлэг боллоо | News.MN

“Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

“Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлэг боллоо

“Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 126 дугаар тогтоолын дагуу “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний 14.00 цагт Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба, Засаг даргын Тамгын газартай хамтран дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

“Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчилсэн төсөлд иргэдийн саналыг тусгах зорилготой тус хэлэлцүүлэгт дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид, мөн Сууц өмчлөгчдийн холбоод, иргэдийн төлөөлөл 240 гаруй хүн оролцов.

Төслийн хэлэлцүүлгийн үеэр аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн саналуудыг хүлээн авч нэгтгэн, төсөлд тусгуулахаар дээд шатны байгууллагад уламжлахаар болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж