Энэ оны гуравдугаар сарын 21-нд Замын-Үүд Шалган нэвтрүүлэх боомтоор нэвтэрч буй 47-60 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад 33 нэр төрлийн түүхийн дурсгалт эд зүйлсийг машины эд ангидаа нуун улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлж харьяаллын дагуу шилжүүлжээ.
Түүнчлэн энэ сарын 20-ны өдөр Замын-үүд АЗШНБ –оор Монгол Улсын иргэн Б.Б нь 3.2 см улаан шар өнгийн хонгио нэг ширхэг, сум нэг ширхэг, дөрвөн см урттай шар өнгийн хонгио нэг ширхэг, буудсан цохигдсон хошуутай нэг ширхэг хонгио саарал өнгийн үүрдэг цүнхэндээ хийж хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг харъяалал тогтоолгохоор шилжүүлсэн байна.
Улсын хилээр зорчихдоо өмсч яваа хувцасны халаас, авч яваа цүнхнийхээ тасалгаа бүрийг сайн шалгахаас гадна түлхүүрийн оосор, зүүлт нь бууны сумаар хийсэн бол улсын хилээр хориглосон, гэмт хэрэгт тооцогдох тул сайн шалгаж хилээр нэвтэрч байхыг гаалийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Э.ЖОНОН