ИТХ-ын “Манлайлагч залуу” шагнал анхны эзэндээ хүрлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

ИТХ-ын “Манлайлагч залуу” шагнал анхны эзэндээ хүрлээ

ИТХ-ын “Манлайлагч залуу” шагнал анхны эзэндээ хүрлээ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шагналаар дүүргийн иргэдийг шагнаж урамшуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2018.07.09/ боллоо.

ИТХ-ын хуралдааны танхимд төрийн дээд одон медалийг ёслол төгөлдөр гардуулдаг бөгөөд дүүргийн шагналаар шагнагдаж буй иргэдэд ч мөн адил хүндэтгэл үйлчлэх ёстой хэмээн ИТХ-аас үзэж ийнхүү Үндэсний их баяр наадмаас эхлэн шагнал гардуулалтыг нэгдсэн журмаар зохион байгуулж байхаар тогтсон юм.

Өнөөдрийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Базарзаяа, Э.Бодьцэцэг, Төлөөлөгч Ц.Чинзоригт, О.Одончимэг, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын Зөвлөх Ч.Бат-Оргил нар Хан-Уул дүүргийн хөгжил цэцэглэлтийн төлөө өөрсдийн эрдэм ухаан, авьяас чадвар, хүч чармайлтаа дайчлан ажилласан төр, төрийн бус байгууллагын шилдэг албан хаагчдыг урамшуулан шагналыг гардуулсан юм.

Түүнчлэн ИТХ-аас залуучуудын оролцоо, бүтээмжийг урамшуулах зорилгоор “Манлайлагч залуу” шагналыг бий болгосон бөгөөд өнөөдөр анхны эзэндээ уг шагнал хүрсэн нь давхар онцлогтой байлаа.

Хан-Уул дүүрэгт ажиллаж, амьдарч байгаа иргэд та бүхэн Үндэсний их баяр наадамдаа “Эко дүүрэг” зорилгын хүрээнд цэвэр цэмцгэр сайхан наадаарай.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж