МАН: АТГ-ын дарга, прокурорын орлогчийн томилгоог хойшлууллаа | News.MN

МАН: АТГ-ын дарга, прокурорын орлогчийн томилгоог хойшлууллаа

МАН: АТГ-ын дарга, прокурорын орлогчийн томилгоог хойшлууллаа

МАН: АТГ-ын дарга, прокурорын орлогчийн томилгоог хойшлууллаа

МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Хурлаар гурван асуудал хэлэлцсэн бөгөөд эхний асуудал нь эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдээллийг сонссон байна. С.Зориг агсны амь насыг хохироосон асуудлаар яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн эсэх асуудал олон нийтийн дунд яригдаж буйтай холбогдуулан мэдээлэл сонсч, эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгох ёстой гэж бүлэг үзжээ. Мөн УИХ-аас эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах, ҮАБЗ-өөр хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн байна.

Мөн бүлгийн хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох асуудлаар зөвшилцөх саналыг Ерөнхийлөгчөөс өргөн барьсантай холбоотойгоор асуудлыг хэлэлцсэн байна. Яг одоогийн үүссэн эрүүдэн шүүх асуудлыг УИХ яаралтай шийдэх ёстой хэмээн прокурорын орлогчийг томилох асуудлыг хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Түүнээс гадна АТГ-ын дарга, дэд даргын томилгоог мөн хойшлуулжээ. Учир нь АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүссэн, С.Зориг агсны хэргийн асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлага байгаа учраас хэлэлцэхээс хойшлуулсан байна.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Яг үнэндээ 2019-03-25 103.26.194.240

Яг үнэндээ\nатг прокурорыг солих ямарч хэрэггүй. Эвийдээ эргүү тэнэг ардууд үнэндээ өрөвдөлтэй солиод нэг их сайхан шудрага юм бно гэж горьдож бгаа яс юман дээр бүр дордоно

Avatar

Зочин 2019-03-25 64.119.24.17

Энэ хугацаа дууссан дарга нарыг Одоо солих цагинь боосон шүү дээ

Avatar

Зочин 2019-03-25 202.21.106.105

Хэнтийн сонгууль болох гэж байгаа болохоор энэ нөхдүүдээ ашиглах нь МАН-д хэрэгтэй байсан биз. Сонгуульд өрсөлдөгчөө намнана. Сонгууль луйвардуулна. Сонгуулийн өмнө баривчилгаа явуулна. Сонгуулийн дараа суллана. Эрх мэдэлтнүүдийг хамгаална. Хүрэлсүхийг сонгуульд ялуулна.

Avatar

zochin 2019-03-25 64.119.17.97

Яах гэж ээлжит бусаар хуралдсан юм бэ Миеээ их сайн аядуу зөөлөн ажиллажээ дээ

Avatar

ZOCHIN 2019-03-25 106.69.37.104

YUN ATG ERONHII PROKURORIIG CH ZAILUUL.DEED SHUUH ZORIGT GEDEG ELBEGDORJIIN HOLIIG CH BAS....

Avatar

Зов 2019-03-25 103.229.120.177

Ter энхжаргал гэдэг ажлын хугацаа дууссан эсэх торд хамаагуй . Тор томор нуурээ харуулан Шууд оорчлох хэрэгтэй нохор олон юм ярьвал амын нь боочих

Avatar

Зочин 2019-03-25 103.229.121.41

Ардчилсан Еронхийлогч эрvvдэн шvvх естой гэж vзсэн бол эрvvдэхээс еер яалтай билээ!! АН бас тэгэж зевшеерч сайшаасан гэсэн vг биздээ.,

Avatar

Зочин 2019-03-25 85.248.227.165

Та нарын гэдсэндээ хөлөө жийлцсэн энэ бүх цаг хугацаанд улсын эдийн засаг уналтанд орж, дотоододоо ард нийт нь талцан хэрэлдэх болсон нь цаашид Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хүртэл ноцтой аюул үүсгэх хүртэл аюултайг сана. Хэрүүл талцалаа зогсоож, сошиалд байгаа хөлсний хэрүүлчдээ татан буулгаж, маргаашийг нэгдмэл эх оронч нүдээр харж эхлэцгээе. Хэрүүл тарьсан Ерөнхийлөгчийг ард түмнээсээ уучлалт гуйхыг шаардаж байна.

Avatar

Зочин 2019-03-25 85.248.227.165

Монгол улсын ерөнхийлөгч болон эрх баригч МАН, АН, мөн шинээр нам улс төрийн хүчин үүсгэхээр гүйж яваа поп улстөрчид та бүхэн АТГ болон шүүх прокурорын байгууллагыг төрийн нэрээр халхавчилсан, хувийн мафи, бүлэглэл хоорондын зэвсгээ болгох гэсэн хорон явуулгадаа ашиглахыг улайрахаа яг одоо зогсоож, Монгол улсын хөгжил, дотоод эв нэгдлийн төлөө тууштай чин шударгаар ажиллахыг уриалж байна.

Avatar

Зочин 2019-03-25 85.248.227.165

Улс төрчид худлаа газар шударга ёс ярьж хууль хяналтынханыг солино холино гэж хашгичахаа больчих хэрэгтэй. Та нар бүгд бүгд дээр дооргүй их бага хулгай луйварын гэмт хэрэгтнүүд байж хэн нь ч хэнийгээ хэлэх ёс зүй байхгүй шүү. Яг одоо Ерөнхийлөгч болон УИХ-аас өршөөлийн хууль санаачлаж, төр нийгмийн бүх хулгайч нараа нэг удаа өршөөж энэ балай дайнаа зогсоо. Тэгсэний дараа улс төрчдөө шигшиж тэр шударга ёсоо сахиулж, хулгай луйвартайгаа хатуу тэмц.

Avatar

Зочин 2019-03-25 85.248.227.165

Өнөөдөр Женко болон МАН, АН-ынхан, шинэ үүсэх намууд аль аль нь эрх барьж байгаа хугацаандаа ордны Зи овогт тайганы хонзонт хүслээр шүүх, АТГ болон прокурорын даргыг сольж холивол ирэх сонгууль байтугай энэ эринд ч улс төрд эргэж гарахааргүй дайнд нэрвэгдэж, бие биенээ нухчин дарах гэсэн хорон явуулгаараа энэ улсыг бүрмөсөн самууруулах болно гэдгээ эрхбиш ойлгож байгаа гэж найдая.

Avatar

Иргэн 2019-03-25 64.119.22.40

МАН овоодоо ауулиа дээдлэж томилгоог хрйшлуулсан байна?! Дээр нь АТГ-ын дарга ажлаа муугүй хийж байгаашдээ?!

Avatar

Зочин 2019-03-25 202.131.245.243

тарвагадорж нь шоронд шаачих гээд мөндөлнүүд нь шээсээ савируулаад гүйлдэцгээгээд эхлэв үү? МАНАН мафийн казиночин пасторын оймс ямар өнгөтэй юм бол?

Avatar

зочин 2019-03-25 202.179.16.88

Нямдорж сайд их л сандарч байна даа, одоо ингэж сандарч байгаа юм чинь цаашдаа хийсэн хууль бус ажилдаа насаараа их л шаналана даа, өөрөө унасан хүүхдэд уйлаад уйлаад хэн ч дараа нь нэг нүдээрээ харахгүй дээ, түүх ийм л зүйлийг сургадаг

Avatar

ЗОЧИН 2019-03-25 150.129.141.152

хор идээгүй, монгол ёс, жудагтай, гэрийн бүлийн олон жилийн үе дамжсан, хүмүүжлтэй, нам гэдгийг дамжаагүй боловсролтой залуу хүмүүсээс эрэл хайгуул, санал болгох асуудлаа шийдээч..

Avatar

Зочин 2019-03-25 77.247.181.162

Тийм залуучууд 10 жилийн дараа гарч ирнэ. Одоо бол Оюунэрдэнэ шиг мөнгө эрх мэдэлд хордсон олбин оготонууд хаа сайгүй дүүрэн язагнаж байна. Эднээс эрүүл ухаан гарахгүй. Оюунэрдэнэ оготныг харж байгаа биз? Ертөнцийн мулгуучуудын билэг тэмдэг. Боловсролгүй, бүдүүлэг мафиоз зурагчин, курсантын курсчин банди мэт төрийн толгойд гарсан байгааг. Монголын төр ийм өчүүхэн хэврэг хямдхан шавар шиг байгаад дэлхийгээс ичиж байна.

Avatar

Зочин 2019-03-25 77.247.181.162

Тийм залуучууд 10 жилийн дараа гарч ирнэ. Одоо бол Оюунэрдэнэ шиг мөнгө эрх мэдэлд хордсон олбин оготонууд хаа сайгүй дүүрэн язагнаж байна. Эднээс эрүүл ухаан гарахгүй. Оюунэрдэнэ оготныг харж байгаа биз? Ертөнцийн мулгуучуудын билэг тэмдэг. Боловсролгүй, бүдүүлэг мафиоз зурагчин, курсантын курсчин банди мэтүүд Монголын төрийн толгойд гарсан байгааг. Монголын төр ийм өчүүхэн хэврэг хямдхан шавар шиг байгаад дэлхийгээс ичиж байна.

Avatar

зочин 2019-03-25 192.82.65.120

Тохиролцож чадаагүй юу

Avatar

Зочин 2019-03-25 139.5.218.217

Ээлжит бус чуулганаас иргэд шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагын шударга бус удирдлагуудыг өөрчлөх шийдвэр гарна гэж харж хүлээж байсан байх. Ирэх сонгуулиар ямар дүн авахаа мэдэж л байгаа байх даа. Шударга ёсны төлөө тэмцэж байгаа залуусаа дэмжихгүй юм.

Avatar

Иргэн 2019-03-25 66.181.161.103

Хүний эрхийн үндэсний комиссын ажлыг шалга. Төсвөөс цалин авч байж юугаа хийж байдаг байнаа.

Avatar

зочин 2019-03-25 202.179.24.50

юу ч хийдэггүй юм үүнийг мэдэхгүй тэнэг бна даа

Avatar

Зочин 2019-03-25 64.119.24.17

Аль ч дарга нар нь сонгогдсон ядаж 2 оос дээш гадаад хэлтэй боловсролтой хүн сонгосон нь дээр

Avatar

zochin 2019-03-25 202.55.191.194

хүний эрхийн эрүүдэн шүүхийн мэргэшсэн гээд байгаа оюунчимэг үлийгээ хийж төрөөс өндөр цалин авч ирсэн юм бэ муу авгай чинь

Avatar

монгол иргэн 2019-03-25 202.131.236.170

Хэтэрхий гэнэн адал явдалтай хэрэг болоод байна даа. Эрүүдэн шүүх ажиллагааг бичлэгт үлдээж, ийм том хэргийг ийм болих технологоор илрүүлдэг, тагнуул, шүүдэг шүүх, ял өгдөг прокурор, хуулийн гаж тогтолцоо байна гэхэд их л үнэмшилгүй байх юм. Эсвэл энэ хуулийн байгууллага ингэж яадагаа алдаж, ялзран доройтсон байдаг юм уу? Хэрвээ Нямка зөв бол нөгөө шүүх, прокурор, тагнуул болон Элбэгээг хуугаар нь цаазлахаас өөр гарц байна уу? АЛГА ДАА.

Avatar

Зочин 2019-03-25 202.179.6.162

МАНгаруудын шудрага ос нэг ийм МАНАН мафийн нохойнуудаа хуулийн байгууллагаас зайлуулж ч чадахгүй

Avatar

Зочин 2019-03-25 202.131.245.243

Бичлэгээ нийтээрээ үзчихээд томилгоогоо дараа нь хийе ээ. Элбэгдоржийн захиалсан ажиллагааны бичлэг шүү дээ.

Avatar

ardchilsan nam 2019-03-25 66.181.161.98

erdene darga es helsen biluu

Avatar

Хагарал 2019-03-25 202.21.100.210

АТГ-н дарга 6 жилийн хугацаагаа дуусгасан дээр биздээ.

Avatar

Зочин 2019-03-25 197.231.221.211

Хугацаа нь дуусаагүй байгаа. Солих шаардлагагүй. АТГ-ын энэ дарга ажлаа сайн хийж байгаа

Avatar

Зочин 2019-03-25 202.131.245.243

Зөв зөв. Бичлэгийг яаралтай ил болго.

Avatar

Зочин 2019-03-25 66.181.161.98

jenko jenkoooo genen baindaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж