МАН: АТГ-ын дарга, прокурорын орлогчийн томилгоог хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

МАН: АТГ-ын дарга, прокурорын орлогчийн томилгоог хойшлууллаа

МАН: АТГ-ын дарга, прокурорын орлогчийн томилгоог хойшлууллаа

МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Хурлаар гурван асуудал хэлэлцсэн бөгөөд эхний асуудал нь эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдээллийг сонссон байна. С.Зориг агсны амь насыг хохироосон асуудлаар яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн эсэх асуудал олон нийтийн дунд яригдаж буйтай холбогдуулан мэдээлэл сонсч, эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгох ёстой гэж бүлэг үзжээ. Мөн УИХ-аас эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах, ҮАБЗ-өөр хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн байна.

Мөн бүлгийн хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох асуудлаар зөвшилцөх саналыг Ерөнхийлөгчөөс өргөн барьсантай холбоотойгоор асуудлыг хэлэлцсэн байна. Яг одоогийн үүссэн эрүүдэн шүүх асуудлыг УИХ яаралтай шийдэх ёстой хэмээн прокурорын орлогчийг томилох асуудлыг хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Түүнээс гадна АТГ-ын дарга, дэд даргын томилгоог мөн хойшлуулжээ. Учир нь АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүссэн, С.Зориг агсны хэргийн асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлага байгаа учраас хэлэлцэхээс хойшлуулсан байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж