Хэр баргийн сүйт бүсгүйчүүдийн сонгоод байдаггүй өвөрмөц загвартай цагаан даашинз сонгосон ч Йоланте өөлшгүй үзэсгэлэнтэй харагдаж байсан бол Уэслигийн сонголт бариу загвартай, цэнхэр туяатай гялтганасан торгон хослол байлаа.
Уэсли өнгөрсөн зун эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд Йоланте, Уэсли нар танилцсанаасаа хойш жил хүрэхгүй хугацааны дараа гэрлэж байгаа юм. Тэдний хуримын ёслолд Уэслигийн дөрвөн настай хүү Жесси оролцсон бөгөөд аавтайгаа ижил хослолоор гангарсан байв.
Йоланте, Уэсли нар өнгөрөгч зул сарын баяраар сүй тавьж, хуримын ёслолоо Тосканад хийнэ гэсэн ёсоороо Сьена хотоос 10 гаруй км-ийн зайд орших эртний сүмд гэрлэжээ. Йоланте Walt Disney-н хүүхэлдэйн дээрх гүнжийн адилаар цэцгээр битүү чимэглэсэн морин тэргээр хуримын ёслолдоо ирсэн бөгөөд ёслолын үеэр хосууд цагаан тагтаа тэнгэрт хөөргөсөн гэнэ.
Баяр хүргэе, Уэсли!
С.Цэлмэг