Эх үрсийн баярыг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдөөс санаачлан “Ээж бол ертөнц” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Хоёрдахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ 2018 оны зургадугаар сарын 02-ны 10:00 цагт Монголын Хүүхдийн Ордонд болно.
“Ээж бол ертөнц” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр олон хүүхэд эсэн мэнд төрүүлж өсгөсөн Хан-Уул дүүргийн 16 хорооны 317 ээжид “Алдарт эх"-ийн одонг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулах юм.
Одон гардуулах хүндэтгэлийн ёслолд Хан-Уул дүүргээс Улсын Их Хурал, Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчид оролцоно.
Эх сурвалж: ХУД