“Түр хамгаалах байр” тохижуулах төсөл хөтөлбөр хэрэгжихээр боллоо

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

“Түр хамгаалах байр” тохижуулах төсөл хөтөлбөр хэрэгжихээр боллоо

“Түр хамгаалах байр” тохижуулах төсөл хөтөлбөр хэрэгжихээр боллоо

Хан-Уул дүүргийн хэмжээнд “Түр хамгаалах байр” ганц байдаг. Тус байрыг тохижуулах, хүчирхийлэлд өртсөн хохирогчийн эрүүл мэндийг хамгаалах эм эмнэлгийн багаж хэрэгслээр хангах, тогтмол үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид хамтарсан уулзалт хийлээ.

Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн болон төсөл хэрэгжүүлэх багийн төлөөлөгчид оролцсон юм.

Хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх, хохирогчдыг хамгаалах үйлчилгээ үзүүлэх тус байр 24 цагаар ажилладаг бөгөөд хүчирхийлэлд өртсөн хэн бүхэнд нээлттэй ажиллана.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж