“Гэр бүл, хүүхдийн хөгжилд баг хорооны оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа | News.MN

“Гэр бүл, хүүхдийн хөгжилд баг хорооны оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.26-нд нийтлэгдсэн

“Гэр бүл, хүүхдийн хөгжилд баг хорооны оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

“Гэр бүл, хүүхдийн хөгжилд баг хорооны оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн судалгааг нас, хүйс, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн байдал зэрэг үзүүлэлтээр гаргахад баг, хорооны Засаг дарга, хорооны хэсгийн ахлагч, ажилтнуудыг арга зүйгээр хангах, чадавхижуулах зорилго бүхий “ГЭР БҮЛ,ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД БАГ,ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА, ХОРООНЫ ХЭСГИЙН АХЛАГЧИЙН ҮҮРЭГ,ОРОЛЦОО” сэдэвт үндэсний хэмжээний сургалт өнөөдөр Хан-Уул дүүрэгт боллоо.

Сургалтанд Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нараас гадна Багануур, Багахангай, Налайх дүүргийн хорооны Засаг дарга, хорооны хэсгийн ахлагч ажилтнууд хамрагдлаа.

Энэхүү сургалтаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхдийн хамгааллын тухй, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиудын хэрэгжилтийг зөвшилцөж, цаашид хамтран ажиллах ажиллагаа өргөжин тэлж, тулгамдсан асуудлыг тодорхойлж хамтран шийдвэрлэх, хүүхдийн хөгжлийн тулгамдсан асуудал, эрсдэлийг тодорхойлох үнэлэх, бүртгэх мэдээллэх, хохирогчийг хамгаалах хамтын ажиллагааны чиглэл арга зүйд суралцах юм.

Энэхүү үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга дүүргийн ГХУСАЗСЗ-н дарга Б.Цэрэн оролцож “Гэр бүл, хүүхдийн хөгжилд хорооны тэр дундаа хэсгийн ахлагч нарийн оролцоо маш чухал гэдгийг онцлон хэллээ.

Сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын, хамтын ажиллагааны газрын дарга Д.Энхбаатар, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран удирдан зохион явууллаа.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж