Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Аж үйлдвэр, газар тариалан, соёл спорт, уул уурхай, худалдаа үйлчилгээ, нийтлэг үйлчилгээ, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Хан-Уул дүүргийн иргэдийг Монгол Улсын төрийн одон медалиар шагнасныг ИТХ-ын дарга Б.Цэрэн, НИТХ-ын төлөөлөгч, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил болон бусад албаны хүмүүс гардуулав.
Сар шинийн баярын босгонд Монгол Улсын төрийн дээд одон медаль болох
– Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон – 12
– Алтан гадас одон – 57
– Цэргийн гавьяаны одон -1
– Хөдөлмөрийн хүндэт медаль – 34
– Боловсролын тэргүүний ажилтан тэмдэг-1
– Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан-1
– Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Жуух бичиг-1
– Санхүү, банкны тэргүүний ажилтан цол тэмдэг-1
– Онц тээвэрчин тэмдгээр 1 иргэн тус тус шагнагдлаа.
Хан-Уул дүүргийн иргэд та бүхэндээ XVII жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж, та бүхний цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсч, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Холбоотой мэдээ