Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн төр захиргааны байгууллагын албан хаагчид 2018 оны хаврын мод тарих ажлаа эхэллээ.
“Эко дүүрэг” зорилтын хүрээнд ногоон байгууламжийг #нэмэгдүүлэх, тарьсан мод #арчилгаанд илүү ач холбогдол өгч ажиллах, төр хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжийг гадна #тохижилтоо ногоон байгууламжаар хийхийг уриалан ажиллаж байна.
“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба, ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хан-Уул дүүрэг шинээр 16500 ширхэг мод тарих ажлыг төлөвлөсөн бөгөөд өнөөдөр эхэлсэн “Мод тарих өдөр” зургадугаар сар хүртэл үргэлжлэх юм.
Эх сурвалж: ХУД