Ой, хээрийн түймэр унтраах зориулалтаар тоноглогдсон 2 автомашиныг хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2018.05.12-нд нийтлэгдсэн

Ой, хээрийн түймэр унтраах зориулалтаар тоноглогдсон 2 автомашиныг хүлээлгэн өглөө

Ой, хээрийн түймэр унтраах зориулалтаар тоноглогдсон 2 автомашиныг хүлээлгэн өглөө

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Онцгой байдлын хэлтэс хамтран өнөөдөр /2018.05.11/ “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье-#ХАМТДАА #ШИЙДЬЕ” зөвлөгөөн, ой хээрийн түймэр унтраах дадлага сургалтыг Богдхан уулын Жаргалантын аманд зохион байгууллаа.

Сургалт дадлагын үеэр ой хээрийн түймэр унтраах зориулалтаар тоноглогдсон 2 ширхэг автомашиныг Гал түймэр унтраах аврах 30, 65 дугаар ангид Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан нар хүлээлгэн өглөө. Hi jet маркийн уг #автомашин нь 1 тонн ус тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд богино зайд эргэлт хийх, уул өөд өгсөх, Онцгой байдлын албан хаагчдын хөдөлмөрийг хөнгөвчлөхөд өндөр ач #холбогдолтой юм.

Онцгой байдлын албад, хороодын ажилтан албан хаагчдын ой хээрийн түймрийн үед ажиллах хүч хэрэгсэл, багаж хэрэгслийн үзлэгт бэлэн байгаа эсэхийг шалгасан өнөөдрийн сургалт дадлагад ИТХ-ын 16 албан хаагч, Онцгой комиссын гишүүд 25, Онцгой байдлын хэлтсийн 85 албан хаагч 9 автомашинтай, Богдхан уулын Дархан цаазат газраас 15 албан хаагч 1 автомашинтай, хороодын сайн дурын бүлгэмээс 96 ажилтан, дүүргийн Улаан загалмайн хорооноос 2 арга зүйч нийт 239 ажилтан албан хаагч, 10 автомашинтайгаар дадлагыг зохион байгууллаа.

Хаврын хуурайшилтын үе буюу тав, зургадугаар сард иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Түүнчлэн ууланд #явган #аялал хийх иргэд болон #шашны зан #үйлээр гал түймэр дэгдээх нөхцөл их тохиолддог байна.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж