Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөлийн гишүүд 02 дугаар сарын 19-ний өдөр 2019 оны Анхдугаар хуралдаанаа хийж дараах асуудлыг хэлэлцлээ.
- Улаан загалмайн хорооны 2018 онд хийсэн ажлын тайланг танилцуулах
- 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, төсөв батлах тухай
- Анхан шатны хороог шинээр байгуулах тухай
- Байгууллагын хүчин чадлыг үнэлэх, дотоод үнэлгээ хийх тухай
- Улаан загалмайн хороонд бүртгэлтэй эд хөрөнгийг акталж, бүртгэлээс хасах тухай
Анхдугаар Хуралдаанд Улаан загалмайн хорооны Тэргүүн, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Улаан загалмайн хорооны дарга Э.Наранчимэг, Дэд тэргүүн, Хан-Уул дүүргийн Соёлын ордоны дарга О.Анхбаяр, Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооны Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний ахлагч С.Батсайхан, Улаан загалмайн хорооны Санхүүгийн хорооны гишүүд болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Холбоотой мэдээ