Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Онцгой байдлын хэлтэс хамтран “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье-ХАМТДАА ШИЙДЬЕ” #зөвлөгөөнийг ОБЕГ-ын харьяа “Онцгой жаргалант” сэргээн засах сувиллын газарт 2018 оны 05 сарын 11-ний өдөр зохион байгуулахаар болжээ.
Дархан цаазат Богдхан уул, Хатан туул гол, эх орны томоохон үндэсний үйлдвэрлэгч байгууллага, аж ахуйн нэгж Хан-Уул дүүрэгт оршдог. Эдгээрийн бүрэн бүтэн байдал, хүний болон байгалийн давагдашгүй хүчин зүйлээс хамааралтай гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, #Онцгой байдлын тухай холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, дүүргийн хэмжээнд гарч буй #гамшиг осол, гал түймрийн тоо, хохирлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхэд энэхүү зөвлөгөөний зорилго оршиж байгаа аж.
Онцгой #байдлын асуудал эрхэлсэн шат шатны байгууллага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн #төлөөлөл /80 гаруй хүн/ хамтран “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье-ХАМТДАА ШИЙДЬЕ” зөвлөгөөнөөс #Зөвлөмж гаргаж, түүнийг нийтээр дагаж, мөрдөн болзошгүй аюулаас амь нас, эрүүл мэндээ #хамгаалахад анхаарч #ажиллах юм.
Зөвлөгөөний үеэр хаврын хуурайшилтын үе буюу тав, зургадугаар саруудад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Иймд ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой #хээрийн #сургалт #дадлага энэ өдөр зохион #байгуулагдах аж.
Эх сурвалж: ХУД
Холбоотой мэдээ