НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Удирдлагын академи, Нийслэлийн ИТХ хамтран Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан “Орон нутгийн төсвийг төлөвлөх, хянахад ИТХ-ын гүйцэтгэх үүрэг” сэдэвт бататгах сургалт 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хамрагдлаа.
Орон нутгийн төсвийн төлөвлөлт, хяналтын талаарх мэдлэгээ бататгаж, орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичиг болон төсвийн уялдааг хангах, төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төсөв боловсруулах үйл явцад оролцох, орон нутгийн төсвийн ил тод байдал, төсвийн зарцуулалтанд хяналт тавих ур чадвар эзэмших агуулгын хүрээнд зохион байгуулагдсан тус сургалтыг Удирдлагын академийн багш Доктор, дэд профессор Л.Отгонтуяа, Докторант Д.Оюунцэцэг нар удирдан явууллаа.
Холбоотой мэдээ