Чоно агнахаар хил зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Чоно агнахаар хил зөрчжээ

Увс аймаг дахь хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас  явган хүн улсын хилийг 40 м гүнд зөрчин чоно агнаад буцаж гарсан зөрчил гарчээ.
Мөн  аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 43 дугаар ангийн хариуцсан хэсгээр гурван морьтой хүн 10 тэмээ хөтлөн хил зөрчихийг завдаад зугтаасан бөгөөд үүнд Увс аймгийн Тэс сумын иргэн Ц.Баттөмөр, Э.Даваажав, О.Жажин нарын хүмүүс холбоотой болохыг тогтоон шалгаж эхэлжээ.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж