Норвеги залуу Й.Бьо алдарт М.Фуркадын хаанчлалыг зогсоолоо | News.MN

Норвеги залуу Й.Бьо алдарт М.Фуркадын хаанчлалыг зогсоолоо

Норвеги залуу Й.Бьо алдарт М.Фуркадын хаанчлалыг зогсоолоо

Норвеги залуу Й.Бьо алдарт М.Фуркадын хаанчлалыг зогсоолоо

Биатлоны 2018-2019 оны улирал өндөрлөлөө. Улирлын сүүлийн гараа Норвеги улсын нийслэл Осло хотын Хольменколлен дахь цанын баазад хувийн төрлийн ойрын зай, цуваа болон бөөн гараатай уралдаанууд явж өндөрлөсөн. Хольменколленд болсон улирлын сүүлийн 3 гараанд гурвууланд нь Норвегийн Й.Бьо тэргүүн байр эзэлсэн.

Й.Бьо нийлбэр дүнгээр энэ улиралд тэргүүн байр эзэлснээс гадна ганцаарчилсан, бөөн, ойрын зай болон цуваа гараа бүгдэд нь түрүүлж байна. Түүнээс өмнө М.Фуркад, Р.Поре нар дэлхийн цомын хувийн ганцаарчилсан гараанд нэг улиралд бүх төрөлд нь нийлбэр дүнгээр тэргүүлж байжээ. Ийнхүү сүүлийн 7 улирал дэлхийн цомд ялагдашгүй мэт байсан М.Фуркадыг хаанчлалыг Норвеги залуу дүү Й.Бьо энэ улиралд эцэс болгож чадлаа.

Хольменколленд эмэгтэй төрлийн ойрын зайн спринт, цуваа гараануудад А.Кузмина түрүүлсэн бол бөөн гараатай уралдаанд Шведийн залуу биатлонч Х.Оэберг түрүүлсэн. Ингээд дэлхийн цомыг нийлбэр дүнгээр эмэгтэй төрөлд Италийн Д.Вирер 904 оноотой тэргүүллээ. Италийн Д.Вирер нийлбэр дүнгээр тэргүүлснээс гадна цуваа гарааны ялагч болсон.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж