Мэргэжлийн талбайн теннисний Миамигийн нээлттэй тэмцээн явагдаж байна. Тэмцээний шөвгийн наймд шилдгүүдээс чансааны 2-т эрэмбэтэй С.Халеп, 3-т эрэмбэтэй П.Квитова нар шалгарч үлдээд байна. Хагас шигшээд С.Халеп Америкийн В.Уилльямстай тоглох бол П.Квитова Францын К.Гарсиатай тоглоно.
Мөн бусад шилдгүүдээс чансааны №5 К.Плишкова, 7-д эрэмбэтэй К.Бертенс болон К.Возняцки, Индиан Уэлльс тэмцээний шинэхэн аварга Канадын Б.Андрееску нар шалгарсан. Тэгвэл дэлхийн чансааг тэргүүлэгч Японы Н.Осака Тайваны Шувэй Се-д, А.Кербер Канадын Б.Андреескуд тус тус хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ