Чех улсад үйл ажиллагаа явуулж байгаа холбоо болон иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

Чех улсад үйл ажиллагаа явуулж байгаа холбоо болон иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Чех улсад үйл ажиллагаа явуулж байгаа холбоо болон иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Чех Улсад үйл ажиллагаа явуулж байгаа монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан зарим холбоо, ТББ-ын тэргүүн, иргэдийн төлөөллийг Элчин сайд Н.Наранбат хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

Чех Улсад эх орноо сурталчлан таниулах, тус улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дунд зохион байгуулдаг аливаа нийтийн арга хэмжээ, үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллаж байдаг зарим иргэдийн хөдөлмөрийг үнэлж Нобелийн шагналт зохиолч Орхан Памукын “Миний нэр Улаан” романыг монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн нийтлэлч, орчуулагч Д.Гангаа, “Чех-Монголын соёлын төв” ТББ-ыг үүсгэн байгуулагч, тэргүүн О.Эрдэнэчимэг, “Чех-Зүүн Азийн худалдааны танхим”-ын дэд ерөнхийлөгч, “Монкарго”  илгээмжийн төвийг үүсгэн байгуулагч М.Гэрэлт-Одыг нарыг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр, “Монгол эмэгтэй” ТББ-ыг үүсгэн байгуулагч, тэргүүн Г.Оюунцэцэг, Ледце сууринд байрлах Азийн бяцхан музейн захирал, зураач Б.Ариунзул болон “Монголчуудын нэгдэл” ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүн Д.Ариунжаргал нарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнасныг Элчин сайд Н.Наранбат гардуулан өгч баяр хүргэлээ.

Түүнчлэн энэ үеэр тэмдэглэлт нийтийн баяруудыг хэрхэн хамтран тэмдэглэн өнгөрүүлэх, хоорондоо хүч боломжоо нэгтгэн монголчууддаа хүртээмжтэй дэмтэй ажиллах боломж бололцоо зэрэг асуудлаар төлөөлөгчдийн санал, сэтгэгдлийг сонсож зөвлөлдөн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тохирлоо.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж