Вучич: Серби НАТО-гийн гишүүн орон байхыг хүсэхгүй | News.MN

Вучич: Серби НАТО-гийн гишүүн орон байхыг хүсэхгүй

Вучич: Серби НАТО-гийн гишүүн орон байхыг хүсэхгүй

Вучич: Серби НАТО-гийн гишүүн орон байхыг хүсэхгүй

Серби улс Умард Атлантын эвсэлд нэгдэхийг хүсэхгүй, цэргийн төвийг сахисан байр суурьтай байх хүсэлтэй байгаа ажээ. Тус улсын Ерөнхийлөгч Александар Вучич энэ талаар өнгөрсөн ням гаригт болсон, 1999 онд Югославт НАТО-гийн түрэмгийлэлд өртөж хохирсон хүмүүсийн дурсгалд зориулсан арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр "Сербийн ард түмэн НАТО-гийн гишүүнчлэлд орохыг хүсэхгүй байна. Бидний сонголт цэргийн төвийг сахих байр суурьтай байх" хэмээн хэлжээ.

Сербийн гадаад бодлого нь Орос, Хятадтай найрсаг харилцаагаа хадгалж, Европын холбоо болон АНУ-тай харилцах харилцаагаа хөгжүүлэхэд оршиж байгаа аж. Белград НАТО болон бусад цэргийн эвсэлд элсэхээс татгалзаж, цэргийн төвийг сахисан байр суурьтай байхаар төлөвлөжээ.

Энэ байр суурьд нь барууны орнууд шүүмжлэлтэй хандаж буй аж. Сербийн талаас Косовогийн хараат бус байдлыг хүлээн зөвшөөрч, ОХУ-тай найрсаг харилцаагаа зогсоосон тохиолдолд Европын интеграцид нэгдэх боломжтой гэж удаа дараа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ТАСС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongolia 2019-03-25 124.158.88.12

Зөв шүү! Серб улс Орос улстай нягт хамтран ажиллах хэрэгтэй. НАТО бол Серб улсыг түрэмгийлж энгийн номхон иргэдийг алж, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулан цэргийн гэмт хэрэг үйлдсэн шившигт цэргийн эвсэл.

Avatar

Зочин 2019-03-25 62.235.110.31

Ovgon guai EV Nato d elsheer amgalan boldog gej hen chamd helev golog oo Baruunii hamgaalaltiin tsereg bolohguigee ene hun medej bna za mal mini

Avatar

Ovgon 2019-03-25 103.57.94.77

Teneg hog ve, orosoos hurdan holdoj EU, nato-d elseh heregtei shde. Hadnii zavsar havchuulagdsan oor songoltgui mongol bishde yamar.

Avatar

14:0 2019-03-25 49.0.212.192

ОХУ-д нэгдвэл айх юмгүй болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж