Серби улс Умард Атлантын эвсэлд нэгдэхийг хүсэхгүй, цэргийн төвийг сахисан байр суурьтай байх хүсэлтэй байгаа ажээ. Тус улсын Ерөнхийлөгч Александар Вучич энэ талаар өнгөрсөн ням гаригт болсон, 1999 онд Югославт НАТО-гийн түрэмгийлэлд өртөж хохирсон хүмүүсийн дурсгалд зориулсан арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр "Сербийн ард түмэн НАТО-гийн гишүүнчлэлд орохыг хүсэхгүй байна. Бидний сонголт цэргийн төвийг сахих байр суурьтай байх" хэмээн хэлжээ.
Сербийн гадаад бодлого нь Орос, Хятадтай найрсаг харилцаагаа хадгалж, Европын холбоо болон АНУ-тай харилцах харилцаагаа хөгжүүлэхэд оршиж байгаа аж. Белград НАТО болон бусад цэргийн эвсэлд элсэхээс татгалзаж, цэргийн төвийг сахисан байр суурьтай байхаар төлөвлөжээ.
Энэ байр суурьд нь барууны орнууд шүүмжлэлтэй хандаж буй аж. Сербийн талаас Косовогийн хараат бус байдлыг хүлээн зөвшөөрч, ОХУ-тай найрсаг харилцаагаа зогсоосон тохиолдолд Европын интеграцид нэгдэх боломжтой гэж удаа дараа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ТАСС
Холбоотой мэдээ