У.Хүрэлсүх: Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах ажлыг шуурхайлна | News.MN

У.Хүрэлсүх: Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах ажлыг шуурхайлна

У.Хүрэлсүх: Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах ажлыг шуурхайлна

У.Хүрэлсүх: Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах ажлыг шуурхайлна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх усны асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан усны засаглалыг сайжруулах чиглэлээр хурал зохион байгуулсан. Тус хурлаас усны бодлогыг улсын хэмжээнд нэгтгэн зангидаж хэрэгжүүлэх зохистой арга хэлбэрийг олох шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах хүсэлтээ Ерөнхий сайд танд хүргүүлж байна гэж “Монголын усны түншлэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Басандорж хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүсэлтийг хүлээж аваад,

Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсад усны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн хуралд оролцохдоо усны асуудал эрхэлсэн бие даасан агентлаг байгуулж ажиллуулах ёстой гэсэн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн саналыг Ерөнхий сайдын хувьд би бүрэн дэмждэгээ илэрхийлсэн. Агентлаг байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ асуудлыг шуурхайлахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад дахин үүрэг болгоно гэж хэллээ.

Монгол Улсын Засгийн газар усны бодлогын асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна.

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил өнгөрөгч сард эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилын сантай Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийг сайжруулах зорилт бүхий 350,0 сая ам.долларын гэрээ байгуулсан.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хотын цэвэр усан хангамжийн эх үүсвэр нэмэгдэхийн зэрэгцээ, саарал усыг дахин ашиглах нөхцөл бүрдэнэ. Саарал усны үйлдвэр ашиглалтад орно. Эдгээр нь цэвэр усны нөөцөө хамгаалахад чухал ач холбогдолтой төслүүд юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цэвэр Халх эмэгтэй дарга зүгээр 2019-03-25 103.14.38.137

Ажлын туршлагатай. Гадаад хэл сайтай, цэвэр Халх эмэгтэй хүнээр дарга болгох нь зөв. Усны системдээ нэр хүндтэй, ажлын арвин нөөцтэй Агентаг байгуулаасай. 350 сая ногооныг хэн илүү идэх вэ гэдэг уралдаан зарласан мэт ажиллавал ч хэрэг алга. ЕС-тай уулзаж байгаа хүмүүс бүгд хувийн амбиц ихтэй, олон жил мөнгө хөөж баяжсан тохиромжгүй хүмүүс л харагдаад байна.

Avatar

Усны агентлаг байсан л даа 2019-03-25 103.14.38.137

Өмнө нь Усны хэрэг эрхлэх газар гэж байсныг нэг нам нь гарч ирээд л татан буулгачихсан. Овоо гайгүй дөрөө олоод ажиллаж байсан. Гэхдээ тус газрын даргын томилгоог улс төрөөс ангид байлгах ёстой юм билээ. Мөнгөний шуналтай Со-мэтийн баагийнууд гарч ирээд ажилчдынхаа цалингаар шоу хийж, өрөөгөө гоёод дуусгадаг байсныг хатуу анхаарах ёстой. Мөнгөний шуналгүй цэвэр ажилсаг, мэргэжлийн, улс төрөөс ангид эмэгтэй хүнээр дарга болгох хэрэгтэй.

Avatar

Газрынхан 2019-03-25 64.119.24.78

Ус бол эрдэнэ._ Ашигт малтмалын агентлаг байхад усных байхгүй нь харамсалтай. Алтгүй амьдарч болно. Усгүй 3 хонохгүй. Ялангуяа Монгол шиг хуурай оронд. Ус сайтай бол 120 сая мал манайд хангалттай бэлчинэ. Даанч усгүйгээс нүүж чадахгүй худгаа тойрсоор байна. Усны түншлэлийнхэнд амжилт хүсье. ерөнхий сайд үгэндээ хүрэх хэрэгтэй

Avatar

Газрынхан 2019-03-25 64.119.24.78

Ус бол эрдэнэ._ Ашигт малтмалын агентлаг байхад усных байхгүй нь харамсалтай. Алтгүй амьдарч болно. Усгүй 3 хонохгүй. Ялангуяа Монгол шиг хуурай оронд. Ус сайтай бол 120 сая мал манайд хангалттай бэлчинэ. Даанч усгүйгээс нүүж чадахгүй худгаа тойрсоор байна. Усны түншлэлийнхэнд амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж