Жүжигчин С.Болд-Эрдэнэ “Арслан” цомын эзэн болжээ | News.MN

Жүжигчин С.Болд-Эрдэнэ “Арслан” цомын эзэн болжээ

Жүжигчин С.Болд-Эрдэнэ “Арслан” цомын эзэн болжээ

Жүжигчин С.Болд-Эрдэнэ “Арслан” цомын эзэн болжээ

Монголын тайз, дэлгэцийн урлагийн гарамгай зүтгэлтэн, нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны мэндэлсний 70 жилийн ой энэ жил тохиож буй. Нэрт найруулагч, жүжигчин агсны нэрэмжит “Арслан” цомын эздийг гуравдугаар сарын 22-ны өдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тодруулжээ.

Уламжлалт ёслолын ажиллагааны үеэр “Арслан” цомын “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ тодорсон бол “Шилдэг эмэгтэй жүжигчин” цомыг Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь хүртсэн байна. Мөн “Шилдэг найруулагч”-аар Дорноговь аймгийн “Саран хөхөө театрын ерөнхий найруулагч, ”Урлагийн гавьяат жүжигчин Н.Пүрэвдорж, “Шилдэг зохиолч”-оор Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар, “Шилдэг зураач”-аар С.Ариунболд, “Шилдэг зүтгэлтэн”-ээр Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Тунгалаг, “Шилдэг сурган хүмүүжүүлэгч”-ээр “Сити” дээд сургуулийн захирал Ц.Байгалмаа, Хүндэт цомын эзэн ОХУ-ын ардын жүжигчин Лариса Егорова, Х.Эрдэнэцэцэг,Н.Туяа нар тодорсон байна.

Мөн тус театрын хамт олон нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу найруулагчаа дурсан бүтээсэн жүжгүүдээс нь сэргээн тавьж, үзэгч олондоо өргөн барьжээ.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2019-03-25 122.201.22.47

bayr hurie .mundag jujigchin

Avatar

Зочин 2019-03-25 119.40.98.10

Жүжигчин С.Болд-Эрдэнэд ажлын амжилт хүснэ...мундаг байсан...

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж