“Эрдэнэт”-ийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байна

“Эрдэнэт”-ийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байна

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар тус үйлдвэрийн хуулийн зөвлөх асан Б.Мөнхжаргал өнөөдөр /2019.3.25/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Стандарт банкнаас зээлсэн гэх өрийг төлөхөөр хэлэлцээр хийж байгаа талаар улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнууд удаа дараа мэдэгдэл хийлээ. Тиймээс аргагүйн эрхэнд энэ хурлыг хийж байна. Мэдээллийг үзэхэд Стандарт банкнаас зээлсэн өрийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх гэж байгаа юм байна. Төлөхдөө үнийн дүнг нь бууруулж төлөх гэж байна гэсэн ойлголттой байна. Хэвлэлээр 120 сая ам.доллар, 51 сая ам.доллар гээд олон янзаар ярьж байна. “Эрдэнэт” үйлдвэр тахимаа өгөх болоогүй. Нэг ч цент төлөх ёсгүй.  “Эрдэнэт” үйлдвэр нэг ч төгрөг төлөхгүй байх хуулийн хамгаалалт байна.

Нэгдүгээрт, Арбитрын хуулийн 49 дүгээр зүйлд, арбитрын шийдвэрийг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл гэж бий. Тус хуулийн 49.1.2-т шүүх дараах зүйлийг тогтоосон бол Арбитрын шийдвэрийг биелүүлэхээс татгалзана гэсэн байдаг. Мөн хуулийн 49.1.2.А Монгол Улсын хуулиар тус маргаан нь арбитрын харьяаллын маргаан биш бол… гэсэн байдаг. “Эрдэнэт”-ийн хэрэг нь Эрүүгийн хэрэг гэдэг нь тодорхой болсон. Надаас эхлээд нэлээд хэдэн хүнийг яллагдагчаар татаж, зарим хүнийг хорьж цагдсан байдаг. Эрүүгийн хэрэг байхад арбитрын хэрэг гэж үзсэн байгаа тул дээрх заалтыг үндэслээд шийдвэрээс Монгол Улс татгалзах бүрэн боломжтой. Монголын шүүх арбитрын шүүхийн шийдвэрээс татгалзсан тохиолдол ч байдаг.

Английн арбитрын хуулийн 67, 68 дугаар зүйлд арбитрын шийдвэрийг Английн шүүх хүчингүй болгож болно гэж байдаг. Манайх давж заалдах эрхээсээ татгалзаад санаатайгаар давж, заалдалгүйгээр орхисон. Үүнээс болоод энэ эрхээ алдсан. Одоо бид нар гүйцэтгэхээс татгалзах уу, үгүй юу гэсэн асуудлыг ярина. Сайн дураараа гүйж очоод төлбөрөө төлж болохгүй. Монгол Улс өөрийн хуультай.

Мөн Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх биелүүлэх конвенц гэж бий. Үүний 2.1-т бичгээр байгуулсан хэлэлцээрийн дагуу үүссэн маргааныг тухайн улс биелүүлэх үүрэгтэй гэж байгаа. Мөн конвенцийн 2.2-т тухайн хэлэлцээр нь заавал бичгээр байх ёстой. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал нь гарын үсэг зураад, Стандарт банктай гэрээ хийхдээ маргаан гарвал Английн арбитраар шийдвэрлэнэ шүү гэсэн тохиоролцоог хэлж байгаа.   Гэтэл ийм зүйл байхгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна.

Энэ маргааныг Английн арбитр шийдэхдээ 21 гэрээг үндэслэл болгосон. Ш.Батхүү 160 сая ам.долларыг гурван жилийн дотор цувуулж авахдаа 21 хуурамч гэрээг Стандарт банканд өгч зээл авсан. Энэ гэрээний 10-аад дээр нь Арбитраар шийдвэрлэх заалт бий. Энэ гэрээн дээр зурсан гарын үсэг хуурамч.  Арбитрын шийдвэр дээр бичсэн байгаа болохоор би баталгаатай хэлж байна. Энэ 21 гэрээний нэг нь ч Монголд ирээгүй. Нэг ч гэрээг нь хараагүй байж мөнгийг нь төлөх гээд гүйж болохгүй.

Английн арбитрын хууль, болон дүрэм  дээр хариуцагч тал арбитрын хэлэлцээрт ороогүй, хэлэлцээрт ашигласан гарын үсэг хуурамч гэж үзэж байгаа бол маргаанд оролцолгүй орхиод явж болно гэж заасан байдаг. “Эрдэнэт” үйлдвэрт ийм эрх байсан. Гэвч манайхан гүйж очоод орсон. Ингээд нотлох баримтаа явуулахгүй байсаар байгаад ялагдсан. Мөн арбитрын шүүх мөнгө байршуулаад эсвэл санхүүгийн баримтаа ил болгоод давж заалдах эрх өгсөн. Гэвч аль алиныг нь биелүүлэлгүй давж заалдах эрхээ алдсан.

Арбитрын хуулиар Стандарт банканд мөнгө төлөх шаардлагагүй байхад бид төлөх гээд байна.

Энгийн жишээ дурдъя, надад байнга залилан хийж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэсэн зүйл ангиар эрүү үүсгэсэн байгаа. Би залилан хийсэн юм бол “Эрдэнэт” үйлдвэр миний хийсэн залиланг яагаад төлөх ёстой гэж.

Хэрэг үүссэн цагаас хойш улс төр, бизнесийн зорилгоор нэлээд ашиглалаа. Одоо болно. Энэ хэрэгтэй би зургаан жил зууралдсан. Энэ хугацаанд бүх зүйлийг судаллаа. “Эрдэнэт” үйлдвэрийг ялуулъя, улсынхаа төлөө явъя гэсэн нэг ч хүн байгаагүй болохоор бид ийм байдалд орчихоод байна. Арбитр маргаанд оролцогчдын гаргаж ирсэн баримт дээр шийдвэр гаргадаг. Арбитрын шүүх шийдвэр гаргахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн  маргаан дээр гаргасан хандлага туйлын хэвийн биш байна гэж онцлон бичсэн байсан. Би “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргахгүй гэсэн гэрээн дээр гарын үсэг зурсан. Баталгаа гаргахгүй гэсэн гэрээг бүртгэсэн. Үүнийг аваачиж өгөхгүй байсаар байгаад ялагдсан.

Арбитрын шүүхээс татгалзах конвенц гэж бий. Үүнийг ашиглалгүйгээр Засгийн газар дараа нь амаа барих вий дээ.

Стандарт банк хуулийн дагуу явсан бол аль хэдийн ирээд Монголын шүүхэд хандаж, мөнгөө аваад явах байсан. Монголын шүүх Стандарт банкаас арбитраар шийдвэрлэнэ гэсэн гэрээгээ авчрахыг шаардана. Гэрээ хуурамч гэдэг нь батлагдана. Тиймээс Стандарт банкаас нэг ч хүн гарч ирэхгүй байгаа юм. Монголчууд л өөрсдөө төлөх гээд гүйгээд байгаа юм.

Арбитрын энэ хуулийг үгүйсгэх хүмүүс байдаг. Тэдэнд хандаад хэлэхэд надтай мэтгэлц.

Мөн арбитрын шийдвэр гарснаас хойш гурван жил болох гэж байна. Монголд хэрэг хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байна. Стандарт банкны мөнгийг төлөх гээд өөрсдөө гүйгээд байх хэрэггүй.

Харин Засгийн газар Стандарт банк руу бичиг хүргүүлэх шаардлагатай байна. Үүнд Монгол Улс арбитрын хуультай. Монгол Улсын шүүхэд хүсэлтээ тавьж, нотлох баримтаа гаргаж өгөөд, шийдвэрээ гаргуул. Энэ маргаанд Засгийн газар анхаарлаа хандуулна” гэж бичих хэрэгтэй.

Стандарт банк эвлэрье гэж 2015 оноос хойш явсан. Журмын дагуу гэрээ хийсэн юм бол яагаад зээлийн талд нь ч хүрэхгүй үнээр худалдъя ч гэж үзсэн юм бэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж