ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаан 100 хувийн ирцтэй болж дараах асуудлыг дэмжин баталлаа. Үүнд: “Улсын аварга тариаланч”, “Улсын аварга фермер”, “Нийслэлийн тэргүүний фермер”-ийн болзлыг хангасан аж ахуйн нэгж, иргэдийг шагнуулахыг дэмжих тухай асуудлыг дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Одонтунгалаг танилцуулсан юм.

ИТХ-ын Тэргүүлэгчид дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06/565, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06/576 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн, тус дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг, “Улсын аварга тариаланч” шалгаруулах болзлыг хангасан “Баялаг жимс”ХХК, мөн хороонд үйл ажиллагаа явуулдаг, “Улсын аварга фермер”шалгаруулах болзлыг хангасан “Угтуул Алтай” ХХК-иудыг шагнуулахыг дэмжин баталлаа.

Түүнчлэн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 06/03 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй, амжилт гарган ажиллаж байгаа, фермерийн аж ахуй эрхлэгч иргэдийг “Нийслэлийн тэргүүний фермер”-ээр шагнуулахыг тодорхойлсныг дэмжлээ.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж