"Буянт-Ухаа-2" хорооллын орон сууц ирэх зургадугаар сард ашиглалтад орно  | News.MN

"Буянт-Ухаа-2" хорооллын орон сууц ирэх зургадугаар сард ашиглалтад орно

"Буянт-Ухаа-2" хорооллын орон сууц ирэх зургадугаар сард ашиглалтад орно

"Буянт-Ухаа-2" хорооллын орон сууц ирэх зургадугаар сард ашиглалтад орно 

"Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" өнөөдөр /2019.03.25/ Төрийн ордонд болж байна.   Энэ жилийн “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019” үйл ажиллагааг төр болон хувийн хэвшил, аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөллийг оролцуулан “Барилга, байгууламжийн норм, нормативын хэрэгжилтийг шинэ шатанд гаргая” уриан дор зохион байгуулж байна.

БХБЯ салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулиудыг шинэчлэн боловсруулжээ. Тухайлбал,

  • Хот байгуулалтын тухай,
  • Газрын тухай,
  • Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай,
  • Газрын төлбөрийн тухай,
  • Геодези, зурагзүйн тухай хуулиудыг шинэчлэн боловсруулж байна.

ЭНЭ ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 1.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭНЭ 

Мөн Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгасан гэдгийг БХБ-ын сайд Х.Баделхан зөвлөгөөний үеэр онцлов.  Түүнчлэн  “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлуулан, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хоёр  дахин нэмэгдүүлж, 500 тэрбум төгрөгт хүргэх эрхзүйн нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн  “Монголын ипотекийн корпораци” ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэхээр 300 сая ам.долларын бондыг гадаад зах зээлээс амжилттай босгосон байна.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор энэ онд Хөгжлийн банкны санхүүжилтээр

  • Говь-Алтай аймагт 120,
  • Хөвсгөл аймагт 135,
  • Орхон аймагт 315,
  • Улаанбаатар хотод 972 айлын нийт 1542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэн, тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард багтаан дөрвөн аймаг болон нийслэлд нийт 1542 айлын орон сууцыг барьж дуусган ашиглалтад оруулна хэмээн өнгөрсөн хугацаанд яригдсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад хүлээж аваагүй байна.

"БУЯНТ-УХАА-2" ХОРООЛЛЫН 972 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ШИЛЖҮҮЛЭХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА 

"Буянт Ухаа 2" хороололд барьж буй 972 айлын түрээсийн орон сууц барилгын ажлын явц болон тус орон сууцанд айл өрхүүдийг түрээсээр оруулахдаа сугалаагаар хуваарилах уу эсвэл өөр журмаа шийдэх үү гэдгийг Төрийн орон сууцны корпорацийн захирал Ж.Хичээнгүйгээс тодрууллаа.  Тэрбээр "Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг  өмнөх журмаар  заавал өөрийн биеэр ирж бүртгүүлдэг байсан бол шинэ журмаар  цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр тогтооно. Одоогоор бүртгэл эхлээгүй  байна. Орон сууц ашиглалтад орж улсын комисс хүлээж авсны дараа Засгийн газрын хуралдаан болон Хөгжлийн банкны хурлын шийдвэрээр  "Буянт Ухаа 2" хорооллын 972 айлын орон сууцыг "Түрээсийн орон сууц" хөтөлбөр рүү шилжүүлэх  үү эсвэл худалдан борлуулах уу гэдэг нь шийдэгдсэний дараагаар бүртгэл эхэлж холбогдох журмууд нь батлагдана. Ирэх зургадугаар сар гэхэд  ашиглалтад орно. Энэ сарын нэгнээс барилгын дулаанаа авсан. Одоо дотоод заслын ажлууд хийгдэж байна” гэсэн юм.

ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй

Харин Барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар хэлэхдээ "Хүн амын төвлөрөл Улаанбаатар хотод их байгаа учраас нийслэлд баригдаж буй орон сууцны нийлүүлэлтийн асуудлын гол зохицуулалт нь ипотекийн зээлийн хүрээнд явагдаж ирсэн. Байрны үнэ дэд бүтцээсээ ихээхэн хамаардаг. Дулаан цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээ, газрын үнэ зэргээс хамааран  орон сууцны үнэ өндөр байгаа. Гэхдээ салбарын зүгээс цаашид нийслэл болон орон нутагт ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна давхар түрээсийн орон сууцны бодлогыг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага бий.  Энэ жил улсын хэмжээнд 1512, нийслэлд 972 айлын түрээсийн орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар

 ЭНЭ ОНД ЛАГИЙГ ҮНЭРГҮЙЖҮҮЛЖ ДУУСНА

 Мөн Нийтийн аж ахуйн, инженерийн дэд бүтцийн ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүлж, хуримтлагдсан лагийг бүрэн боловсруулах, үнэргүйжүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж, энэ онд лагийг үнэргүйжүүлж дуусна" гэв.

Түүнчлэн  БНХАУ-аас Монгол улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны  барилга, угсралтын ажлыг ирэх тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөжээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-25 112.72.12.7

tvreesun oron suutsni shalguur n urdinhtaigaa adilhan yawagdah u

Avatar

Зочин 2019-03-25 202.131.225.197

АН ОДОО СОНГУУЛЬД ГАРВАЛ ЭНЭ САЙХАН АЖЛУУД ТООС АДИЛ ЗАМХАРНА. АН ГЭЖ ДАНДАА УЛС ЭХ ОРНЫГ ӨРӨНД ОРУУЛЖ БААХАН ӨР ЗЭЭЛ ТАВЬСААР ИРСЭН.

Avatar

Зочин 2019-03-25 49.0.219.161

500 ТЭРБУМИЙН ИПОТЕКИЙН САНХҮҮЖИЛТ

Avatar

Зочин 2019-03-25 43.228.131.45

Энэ чинь Түрээсийн орон сууцны журмаар шийдэгдэнэ гэж 3 жил ярьсан шүү дээ?? яаралтай түрээсийн орон сууц болгох хэрэгтэй???? Түрээсээр оруулах ёстой шүү дэээ?? Цагдаагын 100 албан хаагчдыг оруулна гээд байсан шүү дээ???

Avatar

монгол иргэн 2019-03-25 202.131.236.170

Ардчилсан намын үед хэл ам болж, Батүүл, Баттулга нар ТОСК байгуулаад л их бүтээн байгуулалт хийж, энэ хороолол боссон нь олон хүнийг гэр оронтой болгосон доо. Харин улс төржихгүй үргэлжлүүлээд ашиглалтанд оруулж байгаа нь улам дэмжмээр.

Avatar

zochin 2019-03-25 64.119.21.246

MAH odoo neg mur AH-g garahgui boltol ajil hiih heregtei bn.

Avatar

МӨӨГИЙ 2019-03-25 103.240.240.73

ТҮРЭЭС ГЭЖ МАНГАРТВАЛ МАН НАМААС БУРХАН Ч БАЙСАН СОНГОХГҮЙ ШҮҮ? 100Н АЙЛ ГАНДАН, 1Р ХОРООЛОЛ,3Р ХОРООЛЛЫН АРЫН ДЭНЖИЙН АЙЛУУДААС ХАШААНЫХАА ГАЗРЫГ ТОСК-Т ӨГСӨН АЙЛЫГ Л ОРУУЛАХГҮЙ БОЛ УТАА ХЭВЭЭРЭЭ БАЙНА ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж