Норвегийн хөлөг Молде боомтод иржээ

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

Норвегийн хөлөг Молде боомтод иржээ

Норвегийн хөлөг Молде боомтод иржээ

Норвегийн Тромсё  хотоос Ставангер хотыг чиглэн өнгөрсөн пүрэв гаригт /2019.03.21/ хөдөлсөн  “Viking Sky” гатлага онгоцны хөдөлгүүр эвдэрч бямба гаригт замдаа буюу  Норвегийн эргээс 100 орчим метрийн зайд зогссон юм. Тус хөлөгт 1400 орчим хүн зорчиж явсан ба хөдөлгөөнгүй гацсан онгоц далайн давалгаанд савлаж эхэлжээ. Эрэгт ойрхон байсан тул онгоц эрэг рүү шидэгдэх аюул нүүрлэсэн учир Норвегийн аврах албаныхан зорчигчдыг нисдэг тэргээр нэг нэгээр нь зөөж аюулгүй болгохоор ажилласан байна. Бямба гаригийн орой гэхэд 400 гаруй зорчигчийг зөөвөрлөн аюулгүй газарт хүргэсэн байлаа.

Ингээд хөлөг дээр 900 орчим хүн үлдсэн байсан бөгөөд ням гаригт далайн шуурга ч намдаж, хөлгийн дөрвөн хөдөлгүүрийн гурвыг нь засч ажиллуулсан байна. Үүний дараа чирэгч онгоц явуулж “Viking Sky” хөлгийг чирэн Молде боомтод амжилттай иржээ.

Их Британи, Америкчууд голдуу зорчиж явсан уг хөлөг далайн давалгаанд савлахад 17 хүн бэртэж, гэмтсэн ба тэдэнд даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.  2017 онд ашиглалтад орсон 227 метр урт, 29 метр өргөнтэй аварга том “Viking Sky” хөлөг нь Норвегийн тэрбумтан, “Viking Ocean Cruises” компанийн ерөнхийлөгч Торстейн Хагеных бөгөөд тэрбээр аврах ажиллагааны дараа зорчигчидтой биечлэн уулзаж, хүлцэл өчжээ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж