МАХН-ын дарга МАН-ын даргын алдааг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

МАХН-ын дарга МАН-ын даргын алдааг шүүмжлэв

МАХН-ын дарга МАН-ын даргын алдааг шүүмжлэв

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монголын "хаан" байхад багагүй тэрсэлдэж явсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүний ачийг мартаагүй яваа бололтой. Учир нь, МАХН-ын дарга Н.Энхбаяр "Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө " У.Хүрэлсүх надад “Дарга аа, ний нуугүй хэлэхэд Энхбаяр гэдэг хүний ачаар чи бид хоёр ингэж яваа шүү гэж би Г.Занданшатарт хэлдэг юм” гэж хэлсэн" талаар ярьжээ. МАН-ын даргын ачтан болсон МАХН-ын дарга  Ерөнхий сайдын алдааг ил шулуухан шүүмжилсэн байна. Тэрбээр " У.Хүрэлсүхийн Дутагдал нь бол яг нөгөө бидний 20-иод жилийн өмнө алдаж байсан алдааг давтаад байна. Тэр юу вэ гэхээр өөрийнхнийгөө хамгаалж байна. ЖДҮ-чдийг ингэж хамгаалж болохгүй. Зөрчилдөж байгаа нөгөө талынхандаа яахаас ч буцахгүй хатуу хандаж байгаа мөртлөө өөрийнхөө талынхныг алдаа гаргасан ч толгойг нь илээд яваад байхаар энэ чинь шударга тэмцэл мөн үү, ээлжит өшөө авалт, эсвэл хоёр, гуравдугаар баг “хоолондоо орж” байна уу гэдэг хардлагыг нийгэмд бий болгоод байна" гэжээ.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгч Х.Баттулгад илтэд  саймширах болсон нь илэрхий байгаа. Энэ нь түүний  Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой бололтой. Ирэх зургадугаар сард болох уг нөхөн сонгуульд МАХН-ын дарга өрсөлдөхөөр эртнээс бэлтгэсэн бөгөөд  түүнийг улс төрд оруулах ашиг сонирхол Ерөнхийлөгчид асар их байгаа нь харагдаж буй. Хэрэвзээ МАХН-ын дарга улс төрд орж ирвэл МАН-ын хувьд том асуудал үүсч магадгүй.  Өөрөөр хэлбэл,  МАН-ын хүчийг сарниулж, У.Хүрэлсүхийн урдаас тавих зуудаг "нохой" нь энэ удаад Ерөнхийлөгчийн хувьд Н.Энхбаяр болж мэдэх нь.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж