Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаагийн тушаалаар Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Амарбат албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт албан тушаалаас нь чөлөөлж, улмаар мөрдөн байцаагч болгосон байна. Зэрэг дэв буун, мөрдөн байцаагчаар ажиллах болоод байгаа Э.Амарбат хамгийн хамчирхалтай нь ажил үүргээ сайн гүйцэтгээгүй гэх үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Одоо Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар Н.Батзогсох ажиллах болжээ. Тэрбээр тус хэлтсийн I тасгийн даргаар ажиллаж байсан юм байна.
Г.Дарь
Г.Дарь