Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

Туркийн нэрт зохиолч Osman Öztürk

Нумаа би эцэст нь тултал эгшээгээд

Нүд алдам хээр тал руу чиглүүлэв

Бай минь тэнгэр газар нь нийлсэн

Тэр л үүлсийн орон байсан юм

 

Сум минь туссан бут сөөгтэй зэлүүд тал, нутгаа санана

Цэв цэнхэр тэнгэрт нь нар нь хөөрч, уулсынхаа цаагуур шунгадаг

Төрсөн нутгийнхаа ганцаардмал тэр бүс нутгийг танина

 

Морио цулбуурдах агуу Монгол хүн шиг

Догшин омголон давхих морины минь туурайнаас оч үсрэх зуур

Би тал нутгийн хязгааргүй руу омогтойгоор сум тавина

 

Аянгын гэрэл цээжин дээр нь цахилахад

Харанхуй шөнийн салхиар алгадуулсан

Хөрсөн дээр чинь майхнаа би барих болно

Ноосон майхан миний гэр, манай гэр бүл, бас эх орон минь

 

Алтайн өндөр уулс зүрхэн дээр минь гал улаан үнсээр мөндөр буулгана

Тусгаар тэр цөлийн хүйтэнд өртөхөд би чичирч, цовхчино

Чоно улих нь уулсын их ганцаардалд цуурайтна

 

Үндэсгүй мод гэж үгүй шиг жигшүүрт явдалгүй улс гэж байдаггүй

Бид нэг овгоос гаралтай ч бай үгүй ч бай, өвөг дээдсээсээ хэн асууж зүрхэлнэ вэ

Бид эх орныхоо урт мөчрөөр төрсөн нутгаасаа харийн газар руу цөлөгдсөн хүүхдүүд

 

Бид эрин цагийн хамгийн нэвтрэшгүй

Газарт сэтгэлийн бас эх орны майхнаа босгосон

Бид баганаас бэхлэлт рүү тараагдсан шигээ харьяа газрууд руугаа буудсан

Бид цээжээ салхи, газар, хүйтэнд бамбай болгон ашиглаж байсан

 

Хүчирхэг удирдагч дайчин Чингис хаан

Хар морио ташуурдан

Азиас Европ хүртэл олон олон үндэстнийг хөөн зайлуулсан

 

Ай сайхан Монгол минь ээ, сайхан өвөг дээдсийн минь сайхан нутаг минь ээ

Нутгийн тэргүүн уул мэт тэнгэр рүү сунаж

Үүлст үргэлж хүрдэг

 

Орхоны бичээсийг зүгээр л нэг дурсгалын хөшөө шиг бүү авч хая

Туркийн зан заншил энэ бичээсэн дээр арилшгүй үсгээр сийлэгдсэн

Өгүүлбэр бүрт Түрэг болон түүний язгууртнууд, Түрэгийн газар нутаг

Отугений тухай өгүүлдэг

 

Сонороо нээ, үүнийг сонс

Одот шөнийг дагаж, өвөг дээдсийн морин туурай сонсогдоно

Нар гарахад тэнгэр хүрэн улаан өнгөтэй болдог

 

Ус нь хавраас өндийж, үр хүүхэд нь өвөг

Дээдсээсээ дэлхийд ирдэг

Хөлдсөн нуурын эрэг дээр ганцаардал үзэгдэхэд

Зэрлэг адуу, нуурын шувуу, ганцаардлын мэдрэмж нь хүслийг дагалддаг

 

Чамайг хүйтэн шөнөөр орооход би чамайг зам дээр эзгүй газрын дунд хүлээнэ

Сүүн зам, тэргэл сар, оддын мөр тэргүүн дээр минь анивчдаг

Ай өвөг дээдсийн минь нутаг, Монгол бол хөх цэнхэр өнгийн сайхан улс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж