Хүүхдийн тэтгэмжээ авч чадаагүй ээжүүдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргана | News.MN

Хүүхдийн тэтгэмжээ авч чадаагүй ээжүүдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргана

Хүүхдийн тэтгэмжээ авч чадаагүй ээжүүдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргана

Хүүхдийн тэтгэмжээ авч чадаагүй ээжүүдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргана

Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон 72 мянга гаруй эмэгтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан албан бус тоогоор жилд 5000  гаруй хүүхэд тэтгэмж авдаг. Түүний 80 хувь нь тэтгэмжээ авч чаддаггүй аж. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эрх нь зөрчигдөж буй хүүхэд, эмэгтэйчүүдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргана гэж мэдэгдлээ. Тус холбоонд гэр бүлийн салалт, хүчирхийллийн улмаас хохирч, мөнгөн тэтгэмж авч чаддаггүй эмэгтэйчүүд хандаж болохыг энэ үеэр онцлов.

Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3-т зааснаар шүүхээр хүүхдийн тэтгэмжийг тогтоолгосон ч авч чадаагүй байгаа хүүхэд, эмэгтэйчүүдэд өмгөөлөл үзүүлэх эрх нь нээлттэй аж.  Мөн гэр бүлийн асуудлыг төр анхааралдаа авч, УИХ-д өргөн баригдаад байгаа Гэр бүлийн тухай хуулийг улс төржилгүйгээр батлахыг хүсч эрх баригчдад таван шаардлага хүргүүлэхээр болжээ. Үүнд,

  • Гэр бүлийн тухай хуулийг батлах
  • Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хүүхдийн тэтгэмж төлөх хариуцлагыг нэмэгдүүлэх
  • Хууль шүүхийн холбогдох байгууллагууд гэмт этгээдэд ял завшуулахгүй ажиллах
  • Зөрчлийн тухай хуульд өргө баригдсан төслийн долоо ба наймдугаар зүйлийг сайжруулан батлах буюу ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, аливаа байгууллага дотоод журамдаа тусгах

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хүн бүрийн оролцоог сайжруулах зэрэг шаардлагыг Засгийн газарт өргөн барих юм.

МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан ч гэр бүлийн орчинд бага насны хүүхэд бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байна. Тиймээс хүчирхийллийг үл тэвчиж, хуулийг сурталчлах ажлыг үндэсний хэмжээнд  нэн даруй зохион байгуулахыг шаардаж байна”  гэлээ.

Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 1135 хүн хохирчээ. Тэдний 93 хувь нь бие махбодийн хохирол амссан бол хоёр хувь нь сэтгэл санаа, дөрвөн хувь нь бэлгийн, нэг хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Мөн сүүлийн гурван жилд бага насны 292 охин, он гарсаар 4-17 насны өртсөн гэх албан мэдээ бий.

ЭМНЭЛЭГ, БИЗНЕСИЙН САЛБАРТ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТ ӨСЧЭЭ

 Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гэр бүлийн хүчирхийллээс гадна ажлын байрны бэлгийн дарамт өсч байгаа тул Хөдөлмөрийн тухай хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг хэлсэн юм.

Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа “Ажлын байрны бэлгийн дарамтад өртөгсдийн 90 хувь нь эмэгтэйчүүд байна. Ерөнхий боловсролын сургууль болон их дээд  сургуулиудад ажлын байрны бэлгийн дарамт байсаар л байгаа юм. Судалгаагаар 40 орчим хувийг нь эзэлж байна гэх дүгнэлт гарсан. Ажил албан тушаал эрх мэдлээ ашиглан цалин нэмэх, дүнгээр нь барьцаалж ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг эмнэлэг бизнесийн байгууллагуудад өссөн” гэлээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ariunaa 2019-03-25 66.181.161.5

Yaj hamragdaj tuslaltsaa awah we demjij bna

Avatar

Хүннү 2019-03-25 202.179.26.153

Одоо залуу эмэгтэйчүүд ажил хийхэд хэцүү болсон. Доодох сайтай бол ямарч ажил хийж болно, доодох муу бол мянган толгой байгаад хэрэггүй. Манай нийгэм эмэгтэй хүнийг ингэж үнэлдэг. Ажилд орох, албан тушаал ахих, эрдмийн зэрэг цол хамгахлах, зэрэгт гол шалгуур нь царайлаг, секси байх ёстой юм биш үү. Хүүхнүүд ч түүндээ дасцан өөр яалтай билээ гээд явдаг болж. Энэ бол эмэгтэйчүүд өөртөө итгэлгүй амиа боддогтой холбоотой. "Үгүй"гэж хэлээд гардаг бай.

Avatar

Зочин 2019-03-25 72.35.247.2

Монголд шашин алга.буддын шашин бол нийгэм эрүүлжүүлэх ямар ч чадвар алга.гэтэл мусалманууд хэр барагтаа гэр бүлээ ХАЯДАГГҮЙ.учир нь коранд үр хүүхдээ хаях нь нүгэлд тооцно гэж бичсэн байдаг учраас шүү дээ. Буддизмд юу ч байхгүй

Avatar

Зочин 2019-03-25 202.55.188.35

zailaarai uursdui salii gej saljihaad , uilee uzej huraasnin salgaj avjihaad araichdee heleh ch ug oldohguin ene bol deerem

Avatar

Зочин 2019-03-25 202.70.34.115

Арчаатай бол юу гэж салах вэ, нүдэнд харагдахгүй чихэнд сонсогдохгүй л бол болоо

Avatar

Zochin 2019-03-25 66.181.161.33

Mongoliin huuli neg tald davuu ereheer shiidegdee bna erchvvdiin toloo duu hooloi boldog baiguullaga bna uu er ni. Oroh tolgoilson erchvvd bjil bgaa.

Avatar

Зочин 2019-03-25 202.55.188.35

baihgui erchuud negdej duu hooloigoo negdeheevhee ta narig shorond ilgeej huraasan hediigchin deeremdej bn shdee

Avatar

ЭЭЖ 2019-03-25 103.87.255.42

Дэмжиж байна. Уг байгууллагад хандаж туслалцаа авах хэрэгтэй байна. Баярлалаа.

Avatar

Зочин 2019-03-25 103.10.23.242

Зөв дэмжиж бна. Үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй хүмүүс ямар ч гэм зэмгүй өнгөрөх ёсгүй

Avatar

Зочин 2019-03-25 202.179.26.153

Бууд

Avatar

Mongonzul 2019-03-25 66.181.160.48

Hana hadah hertei yum bee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж