Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй нэгдлээ

Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй нэгдлээ

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг энэ өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулагдсан бөгөөд үүнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ идэвхтэй оролцлоо.

Улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор энэ дадлага, сургуулийг долоо дах жилдээ зохион байгуулж байгаа юм. Дуут дохио дуугарах үеэр Хан-Уул дүүргийн төр захиргааны байгууллага болон иргэд, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад нэгдсэн юм.

Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж