ХУД-ийн ИТХ-ын удирдлагуудтай төслийн баг санал солилцлоо

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

ХУД-ийн ИТХ-ын удирдлагуудтай төслийн баг санал солилцлоо

ХУД-ийн ИТХ-ын удирдлагуудтай төслийн баг санал солилцлоо

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын удирдлагуудтай “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн дунд хугацааны үнэлгээ хийх багийн гишүүд  уулзаж төслийн хэрэгжилт, явц, цаашид анхаарах асуудлыг талаар санал солилцлоо.

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн дунд хугацааны үнэлгээ хийх багийн ахлагч, Чериан Жосеф, зөвлөх Партик Дуон, менежер Лилиан Тарнацер өнөөдрийн уулзалтад ирсэн бөгөөд ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгч Д.Батбилэг, Г.Оюунтөмөр, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, Төлөөлөгч намын бүлэг хариуцсан хэлтсийн дарга Л.Отгонхүү нар төслийн багийнхныг хүлээн авсан юм.

Өнөөдрийн уулзалтын гол зорилго нь Төслийн хэрэгжилт, үр дүн ямар байсан талаар болон 2020 он хүртэл төслийг хэрэгжүүлэх явцад  авах арга хэмжээ, анхаарах зүйлийн талаар Төлөөллийн байгууллагаас мэдээлэл авах байлаа.

“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг 2013 оноос манай улс хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд нийслэл, дүүрэг, аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, тэргүүлэгчдийг чадавхжуулах, мэдээ мэдээлэл, ном товхимлоор хангах, сургалт сурталчилгааг шат дараатай зохион байгуулж байгаа юм.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид болон эмэгтэй төлөөлөгчид 2018 он гарсаар 3 удаагийн “Төлөөлөгчийн манлайлал” сургалтад хамрагдаад байна.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж