Сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөрлөгт сурагчид идэвхтэй оролцов

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

Сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөрлөгт сурагчид идэвхтэй оролцов

Сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөрлөгт сурагчид идэвхтэй оролцов

Жил бүрийн гуравдугаар сарын 24-нд дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр тохиодог бөгөөд  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулсныг өнөөдөр /2019.03.25/ дүгнэж, шагналт байр эзэлсэн сурагчдыг урамшууллаа.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан гар зураг, эссэ бичлэгийн уралдаанд 165 гаруй гар зураг, 200 гаруй эссэ ирсэн байна. Гар зургийн уралдаанд тэргүүн байрт Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр сургуулийн сурагч О.Явуу, удаах байранд “ Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Б. Дуламсүрэн шалгарсан байна. Шагналт байранд шалгарсан хүүхдүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал олгосон юм.

Эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байранд “Ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Ч. Элбэгзаяа, удаах байрт Н. Наранцацралт нар шалгарч, шагналаа гардлаа.

Тус өдөрлөгийг АШУҮИС, Монголын Хүүхдийн Ордон, Харвардийн Их сургуулийн Эрдэм Шинжилгээ судалгааны нэгж байгууллага болох Монгол Эрүүл Мэндийн Үүсгэл ТББ байгууллага,  Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Б.ЕСҮХЭЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж